М.Тэлмэн олон улсын софт дартсын тэмцээнээс 2 алтан медаль хүртлээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2024/08/ТЭЛ2.jpg

Японы DartsLive брэндийн жил бүр зохион байгуулдаг Софт дартсын хамгийн том олон улсын тэмцээн болох “Nippon Darts Festival” 2024 оны наймдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү дартсын фестивальд 8000 гаруй тамирчин оролцсон бөгөөд оролцогчид болон үзэгчид сонин содон, этгээд хувцас, нүүр будалттайгаар тэмцээндээ оролцдогоороо онцлогтой аж.

legacy:2024/08/ТЭЛ3.jpg

Тэгвэл тус тэмцээнд манай улсын өсвөрийн шилдэг тамирчдын нэг 15 настай М.Тэлмэн өөрийн дасгалжуулагч, менежер Б.Биндэръяагийн хамт Монгол Улсаас анх удаа оролцлоо. Тодруулбал,

Наймдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан Нээлттэй хосын тэмцээнд нийт 128 хос өрсөлдсөнөөс аваргын алтан медэлийн эзэн болжээ. Мөн наймдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан үндсэн гол тэмцээний нэг 22 нас хүртэлх залуучуудын тэмцээнд түрүүлсэн байна. Уг төрөлд нийт 200-аад шилдэг залуу өрсөлдсөн ба хамгийн залуу тамирчдын нэг М.Тэлмэн түрүүлж, шуугиан тарив.

legacy:2024/08/ТЭЛ1.jpg