Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд живсэн 73 настай эмэгтэйн цогцсыг олжээ
00

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Туул” голын усанд 1 эмэгтэй хүн живсэн тухай дуудлага мэдээлэл ОБГ-т наймдугаар сарын 21-ний өдрийн 09:50 ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж иргэн Б /73 настай, эмэгтэй/-ийн цогцсыг 10:10 цагт уснаас гарган тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Иймд иргэд та бүхэн аялал зугаалгын үед гол ус руу орохдоо анхаарал болгоомжтой байж, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.



