Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМЯ: Сүүлийн 24 цагт Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний 8 тохиолдол илэрч, нийт 12 тохиолдол бүртгэгдлээ
00

Эрүүл мэндийн яамнаас улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ "Сүүлийн 24 цагт Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний 8 тохиолдол илэрч, нийт 12 тохиолдол бүртгэгдлээ. Улаанбурхан өвчин дэгдэлт ихтэй учраас битүү орчинд байсан бүх хүн 2 цагийн дотор халдвар авах боломжтой" гэсэн юм.



