32-ын тойргоос 17-р сургуулийн уулзвар хүртэлх замыг энэ сарын 27-31-ний хооронд хааж, засварлана

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:zam zasvrin ajil/zamaa.jpg

Чингэлтэй дүүрэг 11, 12, 13 дугаар хороо, 32-н тойргоос 17 дугаар сургуулийн уулзвар хүртэл авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил наймдугаар сарын 27-ны өдрийн 04:00 цагаас 31-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

Тус ажлын хүрээнд: Тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан солих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах, зорчих хэсэгт асфальтбетон хучилт, тэмдэглэлийн ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.