Улаанбаатар-Замын Үүд чиглэлд түр замаар зорчуулахаар болжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2024/08/456484593_853790656847883_3490350376155055353_n.jpg

Улаанбаатар-Замын Үүд чиглэлд түр замаар зорчуулахаар болсон байна. Энэ талаар ЗТХЯ-аас,

"Монгол Улсын 2024 оны улсын төсөвт “Чойр-мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Чойр-Их Залаат овооны ар хүртэлх 3.04 км авто зам болон Чойр-Сайншанд чиглэлийн А0102 дугаартай авто замтай нийлэх хоёр түвшиний уулзвар”-ын ажил тусгагдсан. Энэхүү ажил нь А0102 Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн улсын чанартай авто замын Улаанбаатар талаас 231.1-232.2 дахь километрт 1.1 км давхцаж байгаа бөгөөд төслийн зам барилгын ажлаас хамаарч тус хэсэгт түр замаар зорчуулахаар боллоо" гэх мэдээллийг өгөв.