Богд ууланд төөрсөн 62 настай иргэнийг 2 өдөр хайсны эцэст эсэн мэнд олжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 1 сек
20
legacy:obeg/bogd uuland/001.jpg

Хан-Уул дүүрэг 11-р хороо, Богд уулын Кувейтын аманд амарч зугаалж, эмийн ургамал түүж байсан 62 настай эрэгтэй алга болсон гэсэн дуудлага энэ сарын 21-ний 23:46 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид 22-ны өдөр эрэн хайх ажиллагааг эхлүүлж, эрлийн ажиллагаанд Аврах ангийн 8 алба хаагч, эрэлч нохой, ХУДОБХ-ийн Гал түймэр унтраах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, ХУД-ийн Цагдаагийн газрын 2-р хэлтсийн 5 алба хаагч, ар гэрийн бүрэлдэхүүнтэйгээр 12 га талбайд 34 км замыг туулан эрэн хайж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул шөнийн 00:30 цагт эрлийн ажиллагааг зогсоосон байна.

legacy:obeg/bogd uuland/002.jpg

Харин өчигдөр буюу энэ сарын 23-ны 07:00 цагт эрлийн ажиллагааг эхлүүлж, Богд уулын Манзуширын хийд, Өвгөний ам, Макын ам, Хүрхрээ, Хүрэл тогоо, Жаргалантын ам, Нүхтийн амуудаар 46 га талбай, 81 км замыг туулан эрэн хайж, 16:00 цагийн орчимд Улаан хавцал гэх газраас алга болсон 62 настай эрэгтэйг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Эрлийн ажиллагааг ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, НОБГ-ын Аврах анги, ХУД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар анги, ХУД-ийн Цагдаагийн газрын алба хаагчид хамтран зохион байгуулсан байна.

legacy:obeg/bogd uuland/003.jpg legacy:obeg/bogd uuland/005.jpg
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Д.Чимэг

    Ар гэрийнхэн нь манай хүн алга болчихлоо гэж онцгой байдлын алба дуудаж бөөн эрэл сурал зардал чирэгдэл болдог. Тэр алга боллоо гэсэн хүн нь айлд тухлаад хэвтэж байдаг. Тэр хүн болон ар гэрийнхэнээр эрж хайсан бүх зардлыг төлүүлдэг журамтай болмоор юм.

  • З
    Зочин

    Энэ нэг дууссан яанхныг барьж хорьж цагдаач дох элдэв өвчинтэй болоод бусдад тараах зорилготойгоор аа саагүй элдэв бөгс бөөрөө бичих юм мухар мусэг бдаг олон хунд дох тараах юм бол эмчлэгддэг гэж