Арабууд шонхор барьсан хэргээр 100 мянган төгрөгөөр торгуулав

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
60
legacy:2024/08/тагтаа-1.jpg

Арабууд шонхор шувуу барьсан тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тодруулбал, энэ сарын 17-ны өдөр нэр бүхий хаягаас “Барьсан шонхор шувуунуудаа тавь, Арабуудын унаж явсан тээврийн хэрэгсэл осолдчихлоо” гэх видео мэдээлэл нийтлэгдсэн. Уг асуудлыг Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулсан. Тодруулбал,

"Өвөрхангай аймаг, Тарагт сумын нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн зөвшөөрөлгүйгээр тагтаа, ногтруу шувуу барьсан" гэх Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл,

(Амьтны тухай хууль зөрчих)-д заасан зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37 дугаар хэсэгт зааснаар тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн Катар улсын иргэн S.Kh, Бүгд Найрамдах Ирак Улсын иргэн D.D нарын үйлдэлд тус бүр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Монгол

    Иш чааваас даа.100 000 гэдэг чинь 30$ ч хүрэхгүй мөнгө.Наадуул чинь хөх инээд нь хүрч байгаа даа

  • З
    Зочин

    Монгол хүн агнасан бол шууд хорих ял авч байгаа байх даа. Айлын 5 ишигтэй хурганы хэргээр ял өгчихөөд байсан биз дээ

  • З
    Зочин

    Энэ тоглоом хийгээд байна уу. Торгууль нь бага биш үү. Эд нарт бол 100000 бол чихрийн цаас байлгүй.

  • З
    Зочин

    100 МЯНГАН ТӨГ АРАБУУДАД ИНЭЭДТЭЙ. ЯДАЖ 100 МЯНГАН ДОЛЛАРААР ТОРГОДОГ БАЙГАА ДАА. МАНАЙХАН БАЙНГА ХОГИЙН ЮМ ХИЙЖ БАЙХ ЮМ.

  • Б
    баагий

    болжмороо алаад хятадууд царцаа үржээд тариалангын талбай ургац байхгүй болдог шиг монгол дарга хийж байгаа энэ л юм биздээ энэ улсад 1ширхэг ч болуу хүнд хэрэгтэй мөнгө олдог үйлдвэр барихгүй ийм жижиг зүйлээр мөнгө олоод хэзээ өөдөлнөө

  • З
    Зочин

    Энэ хууль арай л юмаа ядарсан иргэддээ болохоор хүндэдсэн харин эрхэс дээдэс албан тушаалтнуудад үйлчилсэн хууль дүрэм журамтай наад арабуудад 100 .000 төгрөг гэдэг чинь бөгсний алчуурын үнэд ч хүрэхгүй ийм л байна даа түмэн олон минь