Маргаан дагуулсан Г.Жуковын хөшөөг нээв

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
110
legacy:hoshoo/jukovb.jpg

Саяхан /2024.08.16/ Дорнод аймагт Г.Жуковын хөшөөг хэсэг иргэд эсэргүүцэж буй бичлэг цахим орчинд цацагдсан нь олны анхаарлыг татсан. Ийнхүү маргаан дагуулсан хөшөөний нээлт өнөөдөр Чойбалсан хотод боллоо.

Хөшөөнд Монгол, Оросын төлөөлөл хүндэтгэл үзүүлжээ. Монголын баатар гэгдэх болсон түүний хөшөөг ийнхүү сүндэрлэж байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалтай ч холбож буй. Одоогоор тус улсын Ерөнхийлөгч Монголд айлчлах эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Эргэн сануулахад, Г.Жуковын хөшөөг Дорнод аймагт босгох шийдвэрийг Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас өнгөрсөн оны аравдугаар сарын 31-нд хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэж байжээ. Тус яамны Хэвлэл мэдээллийн ажилтан Т.М.Сятчихина хэлсэн үгэндээ “ Халх голын түүхт 85 жилийн ойг угтаж, Улаанбаатар хот дахь маршал Г.К.Жуковын нэрэмжит талбайг сэргээн засаж дуусаад байна. Дорнод аймгийн төв Чойбалсан хотод ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын хошой баатар, маршал Г.К.Жуковын хөшөөг босгох талаар шийдвэрлээд байна” гэж байв.

Дашрамд дурдахад, бидний мэдэж буйгаар Г.Жуковын хөшөөний цээж баримал Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт байрладаг. Мөн таван жилийн өмнө буюу 2019 онд Халх голын түүхт 80 жилийн ойг угтан Г.Жуковын хүрэл хөшөөг Халхголд барьж нээлтээ хийж байсан удаатай.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тун удахгүй Плиев хөшөөг барина гэж блээ Дорнодын 10- н жил нь Гастелло нэрэмжит гэх түүх нь маргаантай эр байх … Сайхан Монгол хүмүүс зөндөө байгаа даа Цөөн байхад болно олширвол утгаа алдаж Хүсээгүй хөшөө бол оюун санааны хүчирхийлэл мөн!

  • З
    Зочин

    Энэ хэдэн халх голын дайны түүхийг үгүйсгээд байгаа илжигнүүдийг тэр япон америк европийнх нь юуруу чих . Хэний хүчинд багтирлогид хордичихоогүй тэмүүнд тэнэгүүдээс салсан түүхийг нь сайн сануулах юмсан

  • З
    Зочин

    Оросууд яахаараа манайд хөшөө барьдаг юм иди нахуй...

    • М
      монгол

      мудак залупа бас орос хараал мэдэж бна шуу

  • З
    Зочин

    Халх голын дайн гэж нэрлэх нь зүйтэй

  • З
    Зочин

    Opsiin aluurchid

  • Н
    Наран

    Гайгүй аятайхан хөшөө болж чадсан болов уу ?90 оноос хойшхууд ямар ч хяналтгүй хар мангараар л хачин юм хийдэг болсон .Өмнөөс нь ичих гэж хэцүү шдээ.

  • З
    Зочин

    Аугаа их Орос орон ард маань байж, Оросын мянга мянган аавын хүүдүүд Монгол улсын дархан хилийг хамгаалж дайснаа дараагүй бол өдийд бид ингэж жаргаж суухгүй. Үнэнийг хэлэхэд бид дэндүү сайхан эх орондоо дэндүү дураараа жаргалтайамьдарч байгаа шүү.

  • .
    ..Сайшаалт Ерөөлт

    ...Халх голын тулалдаанд Манай Монгол Цэргийг ДАЙНЫ ТАЛБАРТ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙХДАА МАРШАЛ Г.К.ЖУКОВЫН ГАРЫН ҮСЭГ ТУШААЛААР МОНГОЛ АРДЫН АРМИЙН ЦЭРЭГ ЭРИЙГ ЯМАР Ч ШАЛТГААНГҮЙГЭЭР БУУДАЖ УСТГАХ ТУШААЛ ӨГЧ БАЙСАН БАРИМТ СҮҮЛД ГАРЧ ИРСЭН..

  • З
    Зочин

    Яагөад босгохгүй гэж дайны баатар монголчуудад тус болсон хүн дээ учраа олохгүй маяглах болж дээ

  • М
    Маршал

    Ямр олон хөшөө вэ..ганц бхад л блношдээ. Удахгүй Ленинии хөшөө шг ад үзэгдэнэ дээ.. Одоо түүх үнэнээрээ бичигдэх блсон.