Хот хоорондын тээвэр түр хугацаанд Драгон төвөөс явж эхэллээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
10
legacy:2024/10/1122.jpg

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин автобуудлын замыг бүрэн хааж, хучиж байгаатай холбогдуулан хот хоорондын тээврийн чиглэлд өөрчлөлт оруулсныг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Тодруулбал,

Номин автобуудлаас

Архангай

Баян-Өлгий

Баянхонгор

Говь-Алтай

Завхан

Өвөрхангай

Увс

​​​​​​​Ховд зэрэг аймгийн чиглэлд явдаг байсан хот хоорондын автобус нь энэ сарын 25-ны 08:00 цагаас эхлэн есдүгээр сарын 1-нийг дуустал хугацаанд Драгон төвөөс хөдөлж байгаа юм байна.