Он дуустал ЭМД-аар үйлчлэх боломжгүй болсон 58 эмнэлгийн НЭРС

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
210
legacy:2024/12/44 (1).jpg

Ирэх есдүгээр сарын 24-өөс эхлэн эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлэхгүй болсон талаарх мэдээлэл өнөөдрөөс эхлэн цахим орчинд тархсан. Тодруулбал, 2024 оны гэрээгээр тохирсон тоо хэмжээг хэтрүүлсэн хувийн 58 эмнэлгийн санхүүжилтийг өнгөрсөн баасан гараг буюу наймдугаар сарын 23-аас эхлэн 2024 он дуустал түр зогсоосон байна.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн бүх байгууллага Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж ажилладаг. Энэ жил нийт хэдэн төгрөгт багтсан, хэдэн төрлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэх заалттай гэрээ хийдэг гэсэн үг. Тэр дүн нь хэтэрсэн байгууллагуудад мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд, гэрээний дүн чинь хэтэрсэн шүү гэсэн. Түүнээс санхүүжилтийг бүрэн зогсоогоогүй. Түр зогсоосон.

Эрүүл мэндийн даатгалын сан ер нь хүнд нөхцөлд байгаа. Яагаад гэвэл 2021 оноос хойш Covid-19-ийн үед тэр дундаа омикроны үед үзүүлсэн тусламж үйлчилгээнд гарсан санхүүжилт өндөр байсан" гэжээ.

Тэгвэл Eguur.mn сайт 58 эмнэлгийн нэрс болон 2024 онд хийсэн гэрээний үнийн дүн, нэхэмжилсэн дүн, 2023 онд олгосон санхүүжилтийн тайланг нийтэлжээ.

legacy:8 19/455216532_374754515670496_852222126569056453_n-792x1024.jpg legacy:8 19/455828316_8667577933328404_7763875457809326782_n-1-792x1024.jpg
Хуваалцах:210

СЭТГЭГДЭЛ (21)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ц
    Цэвэлмаа

    ЭММЖ чинь одооч үйлчилж байгааг юу гэж үзэхүү

  • Z
    Zochin

    Emneleguudiin neriig olni meddeg nereer bichmeer um

  • З
    Зочин

    Нн нуу ээж ууж ээ

  • З
    Зочин

    Өвчлөлөө эмнүүлсэн гэх иргэнээс ирэх ямар нэг санал сэтгэгдэл дээр тулгуурлахгүй бол эмнэлгүүд дураараа өвчтөнө загнаж бгаад л шамшигдуулсаны илрэл. Эмчилгээний жагсаалт ч үзүүлэхгүй 15 хувийнх нь мөнгийг нэмж авах ёстой гээд зандраад л гүйцээ. Эмчлүүлж бгаа хүн яах ч билээ

  • З
    Зочин

    Очиж үзүүлж үйлчилгээ авах нь битгий хэл нэрийг нь ч сонсож бгаагүй эмнэлгүүд бна...Санхүүжилтыг юунд зарцуулсанд хяналт тавидагымуу...завшаад хусаад бгаам бишүү..ковид л гээд байхын маш их мөнгө тусламж,санхүүжилт орж ирсэн шүү тэр нь хангалттай бсан

  • З
    Зочин

    1р эмнэлэг онцгүй болжээ.мөнгө хардаг болж байнаа.

  • А
    АРД

    УЛСЫН ЭМНЭЛЭГҮҮД, ТУХАЙЛБАЛ 1,3, ЭМНЭЛЭГҮҮД БҮР ДАМПУУРСАН БАЙНА ЛЭЭ. ЭМЧ НАР НЬ Ч МУУ.

  • З
    ЗОЧИН

    мэргэжлийн түвшинг тогтоогоод зэрэглэл олгож баймаар. нарийн мэргэжүүлэх хэрэгтэй. чиглэл чиглэлээр. Болсон болоогүй үсчин , эмнэлэг л байна шүү дээ. Үс ч яахав сарын дараа ургана.чадахгүй байж хүний мөнгө хүүлээд. Бас хувиараа эм зараад

  • И
    Иргэн

    Одоо наад мөнгө шамшигдуулсан тогтолцоогоор хол явахгүй нь тодорхой боллоо!!! Улсын гол ачаалалтай 2-3 шатлалын эмнэлгүүдээ санхүүжилт хийгээчээ!!! Хамаг эмч нарыг нь хувийн том том баян эмнэлгүүд нь авчихсан!!! Том эмнэлгүүдийн боссууд нь улсын эмнэлгүүдээ атгачихсан дампууруулах гээд сууж байдаг!!!ккк

  • К
    Корсан эмнэлэг

    Тэнгисийн баруун талд байдаг энэ газар үйлчилгээ муу шдээ

  • H
    Haliunaa

    2024 3 19 ni monh oinch emnelegt hevteed taria n daa sonin bolood vheh shahsan hairtsaglag gej tvich baihgvi emneleg 3 sar zovson baidag shvv

  • З
    Зочин

    ЭМД-д өчнөөн олон жил даатгуулчихаад хэрэг нь болоод эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгэх болоход эмнэлэг нь ЭМД-тай хийсэн гэрээний дүн нь дууссан гээд хөнгөлөлт эдлэж чадахгүй байна гэдэг юу гэсэн үг вэ. Нэгэн бодлын эрэлттэй байгаа эмнэлэгийн гэрээ эхлээд дуусдаг байлгүй. Нэг бол хүн тоохгүй гэрээний дүн дуусах болоогүй эмнэлэгээр үйлчлүүлэх эсвэл шинэ он гарч шинэ гэрээ хийгдэх хүртэл гүрийх 2 сонголт гарч байна уу да арай ч дэ.

  • Б
    Бах

    Гарьд манлай болон бусад эмнэлгүүд Американ дэнжид бдг эрэгтэйчүүдийн эмнэлгүүдийг сайн шалга. Тэд маш но-той шүү. Мөнгө төлөөд эмчлүүлсэн ч эдгээхгүй хохироодог бусад нь дэндсэн эмнэлэг нэртэй бузрын үүр болсон газар. Хятадын хортой эм тариагаар хөх толботнуудыг стратегийн аргаар нухаж цөөлөх ажлыг ч хийдэг. Бүр хаа

  • Z
    Zochin

    Odo boliomor yuma tamine mgl humuus bj hunii uwchingur toglolt hij mungu ugaahaa zogsoo tamine

  • З
    Зочин

    Омикроны үед илүү зардал гарсан гэж шааж байна.

  • З
    Зочин

    Үүрэг гүйцэтгэж байхдаа эерэг гарсан чинь омикрон туссан гээд 4 хоног тусгаарлаад хэдэн витамин 2 хүний дунд өгсөн. Тэр үед нь биед ямар ч өөрчлөлт гараагүй хха. Зүгээр эерэг гаргаад л мөнгө иддэг. Эмчилгээ нь 2 том хүний дунд хэдэн вит С, нэрс чацарганатай үрэл байдаг.

  • З
    Зочин

    Нэр төрөө сэргээнээ. Үйлчилгээ төр, хувийн ялгаагүй ижил байх ёстой ккк.

  • З
    Зочин

    Үйлчилгээ оношилгооны чанар нь хэр юм бол доо

  • З
    Зочин

    Хаавал таарна энэ Сонгодоог.

  • Ө
    ӨВЧТӨН

    сонгодо эмнэлэг маш муу чанартайгаас гадна солиотой үнэтэй. чанарыг нь шалгаж өгөөч. зүрхний оношилгоо нь 3-рнэгдсэн эмннэлгийн зүрхний эмч нарын оншоос их зөрдөг. Эхоны эмч нь давсагны чулууг олж харахгүй зөв зүгээр байна. Юу та надаас хүсээд байгаа юм гээд уурлаад тэгээд нэгдсэн 2-р эмнэлгийн эхрны эмч ийм том чулуубайхад өвдөлгүй яахав гэсэн. Үнэн хөгийн. Хүний мөнгө саасан ямар ч мэдлэг байхгүй хэдэн будмал хүүхэн, тэнэг эрчүүд. Хаана мэргэжил эзэмшсэн юм бол. Ёстой үл мэднэ.

  • Х
    хүннү

    2023 онд өндөр санхүүжилт авсан эмнэлгүүд 2024 онд түүнээсээ илүүг л авхыг бодно биз дээ. Тэгээд ч энэ эмнэлгүүдийн чанар ямар юм болоо? Эдгээрээс хэд нь дарга нарын мөнгө хүүлэгч вэ? Үүнийг тогтоож чадахуу? ЭМДСангийн мөнгө буруу замаар яваад байгаа юм биз? Гэтэл улсын эмнэлгүүд хамаг ачааллыг нь үүрээд, эмч ажилчид нь олигтой цалингүй өдөр хоногийг өнгрөөж байна. Жич: УКТЭ Цөсний хагалгааг ЭМДС-аас 1,3 сая орчим ₮-өөр хийж байхад УБ Сонгодо эмгэлэг 6 сая ₮-өөр хийнэ гэнэ. Нэг төрлийн үйлчилгээд ийм зөрүүтэй санхүүжилт олгоод байгаа юм биш биз дээ?