Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
УБЦТС: 2-оос дээш сарын хугацаанд цахилгааны төлбөрөө төлөөгүй айл өрх, ААН-үүдийн хэрэглээг хязгаарлаж эхэллээ
40

Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цахилгааны үнийг нэмэх мөн тодорхой хязгаарлалт хийх талаар мэдээлэл гарч эхэлсэн. Энэ талаар "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас мэдэгдэл гаргасан байна. МЭДЭГДЭЛД:
"Эрчим хүчний салбарын тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор цахилгааны өр төлбөрийн хуримтлагдсан авлагатай хэрэглэгчдийн хэрэглээг Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д заасны дагуу түдгэлзүүлж, өр барагдуулах ажлыг эрчимжүүлж эхэллээ" гэжээ.



