Х.Нямбаатар: Зарим барилгын компаниуд хөрсний усаа борооны ус зайлуулах хоолой руу шавхаж, хоолойг эвдэж байна. Тиймээс ажлын хэсэг байгуулж хөрсний ус зайлуулах ажлыг хийнэ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 30 сек
30
legacy:niislel nyambaatar/nyambaa shine.jpg
legacy:niislel nyambaatar/нямбаа шинэ.png

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж буй ажлууд, камерын нэгдсэн системийн ажлын явц, баригдаж дуусаагүй байгаа сургууль, цэцэрлэгийн асуудлын талаар хэлэлцлээ.

“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин “Энэ жил нийслэлийн зургаан байршилд 85.2 км нийтийн эзэмшлийн явган хүний зам талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө 11.8 км, Их тойруугийн гудамж 5.4 км, Бага тойруугийн гудамж 2.6 км, Олимпын гудамж, Их Монгол улсын гудамж 4 км, Чингисийн өргөн чөлөө 4.6 км, Д.Сүхбаатарын талбай орчим 1.4 км тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. Нийтийн эзэмшлийн явган хүний зам талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэхдээ ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, дулааны худгийн таг, цахилгааны шон зэргийг засварлаж шинэчилсэн. Мөн 24 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж хийх ажлын зураг төслийг боловсруулж ажиллаж байна” гэв.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Бид өнгөрсөн хугацаанд борооны ус зайлуулах хоолойг засварлаж, шинэчлэх ажлыг эрчимтэй зохион байгуулсан. Цаашид хөрсний усыг соруулах, шавхах ажилд судалгаа хийж тодорхой үе шаттай арга хэмжээг зохион байгуулах шаардлага байна. Хөрсний усны асуудлаас болж зарим аж ахуйн нэгж байгууллагууд барилга байгууламжаа эхлүүлж чадахгүй асуудлууд байна. Үүнээс гадна зарим барилгын компаниуд хөрсний усаа борооны ус зайлуулах хоолой руу шавхаж, хоолойг эвдэж буй зөрчлийг ч гаргаж байна. Тиймээс Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ, УСУГ, УБЗАА, нийслэлийн Замын хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн ОНӨҮГ, нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв зэрэг байгууллагын төлөөллийг оролцуулсан хамтарсан ажлын хэсэг байгуулж хөрсний ус зайлуулах ажлыг зохион байгуулна” гэв.

Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү ахалж, Нарийн бичгийн даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан зөвлөх Г.Батзориг ажиллахаар болсон юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

  • E
    E-Police

    E-Police апп-ыг гар утсандаа суулгаж аваад зөрчил гаргасан автомашиныг сайн мэдээлээд бай. Сайндаа л 1-2 торгуулаад явган хүний зам дээр машинаа тавьдаггүй, дүрэм зөрчдөггүй болно. Түүнээс биш наад хүмүүс чинь ухаарахаасаа өнгөрсөн, хувиа боддог өвчнөөсөө хэзээ ч салахгүй. Өдөрт 20 мянгыг төлөөд хол явахыг нь харъя. Би E-Police апп-аар мэдээлээд тодорхой газруудыг хараад л байгаа. Нэг торгуулаад л тэнд тавихгүй байна лээ.

  • З
    Зочин

    Нянбактер зайлаасай. Юм болгон руу үсчнээ ...мөнгөний асар шуналтай новш юмаа