Нэгдүгээр ангид суралцах 30,084 хүүхдийн элсэлт баталгаажаагүй байна

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/baba/suragch8.jpg

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын бүртгэлийг энэ сарын 30 хүртэл сунгасан. Е-монголиа системээр энэ сарын 12-оос бүртгэл эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар нэгдүгээр ангид суралцахаар 40,036 хүүхэд бүртгүүлжээ. Энэ нь нийт бүртгүүлэх боломжтой 73,270 хүүхдээс 54.6 хувь нь элсэлт батлагдаж сургуульдаа бүртгэгдсэн байна.

Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр, төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн цахим бүртгэлд 78,461 хүүхэд бүртгэгдэхээс 73,270 хүүхэд бүртгүүлэх боломжтой, 2,131 хүүхэд хянагдаж байгаа, 2,476 хүүхэд түр түдгэлзүүлсэн, 584 хүүхэд бүртгэхээс татгалзсан төлөвтэй байна.

2024 оны наймдугаар сарын 27-ны 17:00 цагийн байдлаар:

Бүртгэх боломжтой 73,270 хүүхдээс 40,036 буюу 54.6% нь элсэлт батлагдсан төлөвтэй буюу сургуульдаа бүртгэгдэн баталгаажсан

3,150 хүүхэд буюу 4.3% элсэлтээс татгалзсан буюу эцэг эх, асран хамгаалагч нар нь элсэхээс татгалзсан төлөвт

30,084 хүүхэд буюу 41.1% нь эцэг эх, асран хамгаалагч нар элсэлтээ эцэслээгүй байна.

Иймд Е-Монголиа системд элсэлтийн хүсэлтээ шийдвэрлэхийг санууллаа. Нэгдүгээр ангид орох хүүхдүүдийн бүртгэл энэ долоо хоногийн Баасан гарагийн 17:00 цагт хаагдах юм байна.