Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт аравдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:2024/08/хяналт шалгалт.jpg

Нийслэлийн хэмжээнд тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн Цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн Цагдаагийн алба, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газрын алба хаагчид хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Алба хаагчид Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх 10 товчоо, маршрутын бус замуудад үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хяналт шалгалт ирэх аравдугаар сарын 15-ыг хүртэл үргэлжилнэ.

Малын гоц халдварт өвчин нь малаас малд, хүнээр дамжиж малд, тээврийн хэрэгслээр дамжиж халдах эрсдэлтэй байдаг тул хөдөө орон нутгаас мал, малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн худалдан борлуулалтад хяналт шалгалтыг хийж байгаа юм.

Энэ оны долоон сарын байдлаар Улаанбаатар хотод тарваганы мах худалдан авсан болон тээвэрлэсэн нийт 524 зөрчлийг илрүүлжээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2024/08/28

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

  • E
    E-Police2024/08/28

    E-Police апп-ыг гар утсандаа суулгаж аваад зөрчил гаргасан автомашиныг сайн мэдээлээд бай. Сайндаа л 1-2 торгуулаад явган хүний зам дээр машинаа тавьдаггүй, дүрэм зөрчдөггүй болно. Түүнээс биш наад хүмүүс чинь ухаарахаасаа өнгөрсөн, хувиа боддог өвчнөөсөө хэзээ ч салахгүй. Өдөрт 20 мянгыг төлөөд хол явахыг нь харъя. Би E-Police апп-аар мэдээлээд тодорхой газруудыг хараад л байгаа. Нэг торгуулаад л тэнд тавихгүй байна лээ.