Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ТОДРУУЛГА: Тоглоомын талбайн хашаа мөргөж, хүүхдүүдийг гэмтээсэн автомашины жолооч ЭРҮҮЛ байсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэв
20

"Приус-20" маркын автомашин нь тоглоомын талбайн хашааг мөргөж, тухайн байршилд тоглож байсан хүүхдүүдийг мөргөсөн тухай бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ талаар бид ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодруулахад "Багажаар үлээлгэж үзэхэд, тухайн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Осол ХУД-ийн нутаг дэвсгэр, Яармагийн Вива сити орчимд болсон" гэлээ.
ОСЛЫН БИЧЛЭГИЙГ ҮЗЭХ:



