Р.Эрдэнэбүрэн: Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийвэл энэ жил сүүлийн удаа байх болно. Нийслэлийн удирдлагатай зөвшилцөнө

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
120
legacy:erdeneburen gishuun/erdene2.png

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, иргэдийг бухимдуулж байна. Үүнтэй холбогдуулан “20 минутын хот” Үндэсний хороо маргааш анхдугаар хуралдаанаа хийхээр болжээ. УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэнгээр ахлуулсан тус хороо дугаарыг хязгаарлалт хийх үү, Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад цаашид ямар арга хэмжээ хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

Ташрамд, "20 минутын хот" үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн өнгөрсөн долоо хоногт автомашиныг дугаарын хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах эсэхийг хорооны хуралдаанаар шийднэ гэсэн юм. Энэ талаар тэрбээр “Жил бүрийн өдийд түгжрэл эхэлдэг гэдгийг бүгд мэдэж байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлж байсан аргууд бол дугаарын хязгаарлалт. Энэ жил дугаарын хязгаарлалт хийх үү үгүй юу гэдгийг бүгд асууж байна. Дугаарын хязгаарлалт хийе гэж хэлэх шиг амархан зүйл байхгүй. Энэ талаар нийслэлийн удирдлагатай зөвшилцөнө. Дугаарын хязгаарлалт хийвэл энэ жил сүүлийн удаа байх болно” гэв.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Дугаарыг тэгш сондгой болгосоноор машины тоо улам ихсэнэ үүний оронд хотоо задал томоохон уулзвар явган хүний гарцуудыг гүүрэн болго их дээд сургуулиуд томоохон захуудыг хотоос гарга хотоос гарах орох замыг нэмэх зэрэг дорвитой ажил хийхгүй өнөө маргаашийг өнгөрөөсөн ажил хэрэггүй

  • З
    Зочин

    ЭНЭ МАЛ УЧРАА ОЛОХГҮЙ ОРОН НУТГИЙН СУМД БАЙГАА ЮМ ШИГЭЭ БОДООД БАЙНА ЭНЭ ТҮГЖИРЭЛЭЭ ГАРААД ХАРААЧ МАЛ МИНЬ ЯЛАЖ ЛУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ХИЙВЭЛ ТҮГЖИРЧ СУУХГҮЙ ЭЭЛЖЛЭЭД АЖЛАА ЗОХИЦУУЛДАГ УЛС ШҮҮ ХОТЫНХОН ЧИНЬ МАЛАА ЧИ ХҮН ЮМ БОЛ ГАРААД ХАР ЧАМТАЙ ЧАМГҮЙ БОЛОХ БАЙХ

  • З
    Зочин

    Тэнэг новш уу. Одоо энэ үгэнд хүүхэд ч май гэх байлгүй

  • И
    И

    Засаг ИХ -даа машины хүрдний байрлал, насжилт зэргэар хязгаарлалт , хуучин сэлбэг дугуй хориглох саналуудаа оруулж шийдүүлээч. Юу хийгээд байдаг малнууд вэ. Хот ялгаагүй бродюр сольж эвдрэлгүй зам хучихаас өөр ажил хийхгүй юм.

  • H
    hyzgaarlaachee

    hyzgaarlalt heregtei shuu

  • З
    Зочин

    Өөр юу санал болгох?

  • Z
    Zochin

    Сүүлийн удаа мудаа гэж шаахаа болиоо та нар одоо

  • З
    Зочин

    Одоо дугаарын хязгаарлалт гэсэн балай аргацаасан юмаа больчихсон нь дээр шүү.

  • И
    Иргэн

    Энэ жил сүүлийн удаа байхыг нь мэдээд байна шүү, манай дарга нар нэг иймэрхүү яриатай.

  • O
    otgonbaatar

    ene 20 munitiin hot , bi oilgoxgvi bna .meddeg xvn bna uu ?

    • З
      Зочин

      Цагаа блоход 20 минутанд бүгдээрээ чадранаа гсэн үг..

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol