ТОДРУУЛГА: Долоон товчоогоор Улаанбаатар руу орж буй машинуудыг бүртгэж, 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөгийг цахимаар хураана

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Tovchoo/IMG_7416.jpg

Энэ сарын 1-нээс буюу өчигдрөөс эхлэн орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөхөөр болсон байна.

Ингэхдээ нийт 7 товчоогоор Улаанбаатар руу орж ирж буй машинуудыг бүртгэнэ. Улмаар 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөгийг цахимаар хураах юм байна.