Х.Нямбаатар: Зам чинь түгжрэлтэй байхад автобус хүлээдгээрээ л хүлээнэ шүү дээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:niitiin teever/автобус алаан.jpg

"20 минутын хот" үндэсний хороо өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Автобусны хүрэлцээний асуудал байна. Одоогийн байдлаар өдөртөө 1200 гаралт гарч байна. Би өглөө бүр мэдээ авч байгаа. Бид цаашлаад 2000 автобус ч гаргаж чадна. Энэ зам чинь таг түгжрээд байгаа юм чинь автобус хүлээдгээрээ л хүлээнэ биз дээ. Хэдүүлээ амьдралтай юм ярьцгаая.

9-р сарын сүүлээр 31 ширхэг урт автобусыг Нийслэлийн Нийтийн тээврийн газарт хүлээлгэж өгнө. Э.Бат-Үүл даргын үед 10 урт автобус ирж байсан. Ашиглалтын хугацаа нь энэ жил дуусаж байна. Шинээр ирж байгаа урт автобуснуудыг М:1, М:2, М:3 чиглэлд 10, 10-аар хуваарилна" гэлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ шийдэж чадахгүй шатааж хийхээс өөр юм мэдэхгүй нэгдүгээр эгнээгээ ч чөлөөлж чадахгүй байж зүгээр л зайл

  • Л
    Лхагва

    Автобусаа 1р эгнээгээр саадгүй явуулж хэвшүүлэх хэрэгтэй байна.2р эгнээ түгчрээд л явна биз.Замын цагдаа сайн зохицуулалт хийгээд 1сар болоход л автобусандаа суудаг болох боломжтой.Адилхан түгжрээд явбал үр дүнгүй болно.

  • З
    Зочин

    миний зам юм уу, зам чинь гээл хүнийрхүү эсвэл хөндий харьцаж байж яаж энэ бүхнийг залруулах талаар толгойгоо ажиллуулах вэ

  • З
    Зочин

    яасан их юм мэддэг дарга вэ, өөрөө л түгжрэлээ хайхралгүй автобус нэмж аваад байгаа биз дээ. одоо гэнэт мэдээ юу, инээд хүргэв

  • З
    Зочин

    Үнэн. Нил түгжрэл хажууд нь цагдаа улам түгжрэл үүсгээд байна. Нэг урсгалын хөдөлгөөн явуулаад ядаргаатай . Замын гэрлээр л явуулчих.