Пара байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар цэц мэргэнээ сорино

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:2024/09/bait.jpg

Франц улсын нийслэл Парис хотод зуны 17 дугаар паралимпын наадам зургаа дахь өдрөө болж байна. Өнөөдөр тус наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монголын тамирчин Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар цэц мэргэнээ сорино.

Чансаа тогтоох харваанд 622 оноогоор гуравт эрэмбэлэгдсэн Д.Сэлэнгэ эхний даваанд гоц мөргөсөн бөгөөд шөвгийн 16-д Украин, Колумбын тамирчдын ялсантай өрсөлдөнө. Харин Б.Оюун-Эрдэнэ эхний даваанд Италийн Вероника Флореногийн эсрэг 17:33 цагт халз харвана. Халз харваанд ялсан тохиолдолд өнөөдөр 23:00 цагаас шөвгийн наймын харваа эхлэх юм.

Баг тамирчдадаа амжилт хүсье.