Х.Нямбаатар: Төр болон хувийн ААН-үүд түгжрэлийг бууруулах аянд нэгдэж, ажилчдын автобусыг биднээс ТӨЛБӨРТЭЙГЭЭР авч ХЭРЭГЛЭЭЧ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 22 сек
180
legacy:nyambaatar hotiin darga/нийслэл8.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор “Еcomobility” аянг эхлүүлжээ. Улаанбаатар хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өдөрт дунджаар 600 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Улаанбаатар хотын авто машин зам дээрээ багтахаа больсон нь түгжрэлийн гол шалтгаан билээ. Бүртгэлтэй авто машинуудыг чөлөөтэй зорчуулахын тулд одоо байгаа авто замаа гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж НЗДТГ-аас мэдээлж байна.

Мөн Хотын дарга Х.Нямбаатар "Төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдийг түгжрэлийг бууруулах аянд нэгдэж, санал болгож байгаа зүйл бол ажилчдын автобусыг биднээс авч төлбөртэйгөөр хэрэглээч гэж байгаа юм. Автобусны парк шинэчлэл дуусаж байгаатай холбоотойгоор өмнө хэрэглэж байсан шинэвтэр автобуснуудыг ажилчдын автобус хэлбэрээр явуулж замын хөдөлгөөнд нэгэн зэрэг олон машин оролцохоос сэргийлэх боломж бас үүслээ. Энэ тал дээр хувийн хэвшлийн томоохон компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлан оролцоно гэдэгт найдаж байна.

Зөвхөн олон нийтийн хичээл зүтгэлээр түгжрэлийн асуудалтай тэмцэх гэж байна гэж битгий ойлгоорой. Энэ бол түр зуурын арга хэмжээ ч цаашид хэрэгжүүлж хэвшвэл мөнхүү хотын соёл билээ. Бид бүхний хувьд метроны төслөө гараанаас нь гаргаж зөвлөх компаниа сонгон шалгаруулаад байна. Тойрог хурдны замын төслийн ажлыг эхлүүллээ. Cable car буюу дүүжин тээврийг Францын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр хоёр тал ажлаа эхлүүлээд байна. Төмөр замын огтлолцлын нүхэн гарцуудыг орчин үеийн жишигт нийцүүлэн шинээр байгуулах ажлуудыг ч хэрэгжүүлж эхнээсээ ашиглалтад ороход бэлэн болжээ. Хүн нэг бүр Улаанбаатар хотоо өөрийн гэр, энд амьдарч буй ах дүүсээ гэр бүлийн гишүүн мэт санаж, дор бүрнээ ухамсарлан хичээвээс хүндрэл бэрхшээлтэй цаг үеийг туулан гарахад улам амар болох билээ” гэв.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    Dorj

    Toriin ordniihon n vl tooj avtobusaaraa yawahgvi bhad

  • С
    Санаа

    Нисэхийн тойргийг 4 замын уулзвар болговол ачаалал багсана

  • З
    Зөвлөгөө

    Буруу рүлтэй машины импортыг зогсоовол зүгээр бишүү энэнээс болж зам тээвэрийн осол маш их гарч байна

  • З
    Зөвөлгөө

    Тал дээр гүүрийг тавиад баруун зүүн эргэхийн шийдээд өгвөл түгжирэл маш хурдан багасах болно. Бүх 4-н замын уулзварыг ингээд шийдчихвэл түгрэл үгүй бллно.

  • З
    Зөвөлгөө

    Замын түгжирлийн гол шалтгаан нь гэрэл дохио юм. Тиймээс инжрийн шийдэл хэрэгтэй. 4-н уулзварыг нэвтрэхэд саадгүйгээр явахад явахад аль боломжтой талаас нь замыг сэтлэн эсрэг

  • З
    Зочин

    Зөв

  • З
    Зочин

    Энхболд

  • З
    Зочин

    Шинэвтэр гэчихжээ нөгөө алдарт ногооноо шахах нүхээ малтаад эхэлж шүү

  • Z
    Zu ah

    🇲🇳-д Түгжрэлийг шийдэхэд зөв зохион байгуулалт, хатуу чанд сахилга бат, арга ухаан, сайн менежимент хэрэгтэй ⁉️болохоос

  • З
    Зочин

    Нэг хэсэгтээ түгжирлийг орхих хэрэгтэй.Хотоос их л арга хэмжээ авч байна ш дээ.хүмүүс цаг заваа түгжирч өнгөрүүлж байгаагаа ойлгох хүртэл зүгээр л орхих хэрэгтэй.замын нөхцөл байдлыг мэдсээр байж хүн бүр машинтайгаа гарч түгжирэл үүсгээд байгаа нь харагдаж байгаа ш дээ.зүгээр орхичих хэрэгтэй.

  • М
    МОНГОЛ

    ногоон АВТОБУС АА шахах тактик шүү дээ

  • З
    Зочин

    Автобусанд суу гээд л бх юм.суухын тулд 1-3 км алхаж сууж бхд хэн суух юм.бага сургуулийн хүүхэд хөтлөөд тортой юм чирчихсэн. автобусны хол буудалд суухад хэцүүхэн бх.хол автобусны буудлын ойролцоо дугуй болон машины болон таксины зогсоол байгуулж өгөх хэрэгтэй.

  • Т
    Татвараа нэмээд машинаа цөөл

    Суудлын автомашины жилд төлдөг татварыг ядаж 1саяаас-3сая болгож нэмээчээ.Хүн болгон 1-2магинтай хэтэрхий замраагүй бна шүү.Жилд төлдөг татвараа нэмээчэээ.

  • З
    Зочин

    Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг дэмжихгүй төрийн бодлогыг би лав дэмжихгүй

  • O
    Orkuudaa

    Ork.kotiin hunee yalgag Baij asuudal shiidegdenee malaaa

  • И
    Иргэн

    Социализмын үед автобус гэдэг унаагаар л бүх ажлаа амжуулж байлаа!!

  • З
    Зочин

    Өдөр бүр ажил гэр гэж явдаг хүн гэж байхгүй тараад өчнөөн ажил ялаж л хүүхдүүдээ авна явган явах уу гэр хорооллын гудамж руу автобус явах уу

  • З
    Зочин

    Үнэн .Болсон болоогүй төмрийн хог сэг унаж улаанбаатар хотын зам энэ олон зуун мянган машиныг замдаа багтааж дийлэхгүй бгаа .Яагаад энэ олон төмрийн хог сэг оруулж ирээд байдаг бна