Түгжрэлийн эсрэг төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
50
legacy:2024/09/түгжрэл.jpg

Өнгөрсөн 2023 оны аравдугаар сард Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатар томилогдсон. Тэрбээр ажлаа аваад хамгийн түрүүнд нийслэлийн тулгамдсан асуудал болох түгжрэл, гэр хорооллын дахин төлөвлөлтийг шийдэхийн тулд "Алсдаа эм мэт тустай, ойрын үедээ давс мэт гашуун шийдвэрийг гаргана" гэдгийг ч мэдэгдэж байв. Тэгвэл дараах захиргааны зарим арга хэмжээг зайлшгүй авахаар болжээ. Тухайлбал:

legacy:nyambaatar hotiin darga/MPA_9945 copy.jpg

Орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаагаар зорчвол хоног тутам 5000 төгрөгийн хураамж авна. Товчоодод хяналтын системийг бүрэн нэвтрүүлж дууссан.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын цэнхэр дугаартай автомашины 50 хувийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Энэ хүрээнд төрийн албан хаагчдыг ажилчдын автобусаар авна.

Мөн төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна.

Татвар, торгуулиа төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй.

Автобусны зогсоол дээр зогссон жолоочийг хяналтын камераар торгох арга хэмжээ авна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тэртээ тэргүй ажил дээрээ юм хийдэггүй хүмүүсийг юу хийсэн гэж зүгээр тэжээх гээд байгаа юм бэ ???

  • З
    Зочин

    Оффис өрөөнд суудаг хүмүүс

  • З
    Зочин

    За ажил нь багадаад хүн нь ихдээд байгаа бол нэг мөсөн орон тооны цомхотгол хийчихээ. Ингэж хоёрын хооронд ажил хийсэн ч биш хийгээгүй ч биш юмнуудыг тэжээж байхаар.

  • З
    Зочин

    төрийнхөн ч ажил хийдгүй ш дээ

  • И
    Иргэн

    Цахимаар гэдэг нэрийн доор ажилаа хийхгүй иргэдийг хохироогоод байх вий!!