Түгжрэлийг бууруулах Хотын даргын САНААЧИЛГА

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
380
legacy:nyambaatar hotiin darga/MPA_9945 copy.jpg

Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, хот ТЭГ зогсолт хийж байна гэхэд хилсдэхгүй боллоо. Тэгвэл түгжрэлийн эсрэг Хотын дарга дараах САНААЧИЛГУУДЫГ гаргажээ.

Машинаа дундаа ашиглах буюу нэг ажил, чиглэлд явдаг хүмүүс машинаа хуваалцах

Ажил гэр эсвэл гэр сургууль нь ойрхон байдаг алхах боломжтой хүмүүс алхдаг соёл руу шилжих, унадаг дугуй, нийтийн тээвэр ашиглах

Хотын захуудад авто зогсоол олон байгуулж, менежмент хийх

Орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаагаар зорчвол хоног тутам 5000 төгрөгийн хураамж авна.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын цэнхэр дугаартай автомашины 50 хувийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Энэ хүрээнд төрийн албан хаагчдыг ажилчдын автобусаар авна.

Төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна.

Татвар, торгуулиа төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй.

Автобусны зогсоол дээр зогссон жолоочийг хяналтын камераар торгох арга хэмжээ авна.

Төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдийг түгжрэлийг бууруулах аянд нэгдэж, ажилчдын автобусыг нийслэлээс төлбөртэйгөөр авч хэрэглэхийг уриалжээ.

Хуваалцах:380

СЭТГЭГДЭЛ (38)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хотын дарга дугуйн зогсоолын стандартыг батлаж хотын бүх төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад авто зогсоол дээрээ 10-аас доошгүй дугуйн зогсоол байгуулах шийдвэр гаргах. Уг зогсоол нь камертай байгууллагын жижүүр манаач харах боломжтой байх. Нэг байшинд хамт байдаг байгууллагууд хамтарч дугуйн зогсоол байгуулах. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, зах, том худалдааны төв, дэлгүүр хоршоо, банк, музей, төрийн байгууллагууд, үйлдвэр, эмийн сан, цайны газар ресторан, баар, паб, номын сан, жим, клуб бүгд хамаарах.

  • З
    Зочин

    Надад санал байна. Би жирийн нэг хотын иргэн. Бид түгжрэлтэй өдөр бүр таардаг болохоор бүр дөжирчихөж. Замын түгжрэл юунаас үүсч байна гэдгийг судлах ёстой. 1. Хотын зам ачааллаа даахгүй хэт нарийн байна. Замыг өргөтгөж 2 эгнээг 4 эгнээ, 4 эгнээг 6 болгох боломжтой бүх арга хэмжээг авах. 2. Төв замын хөдөлгөөнийг аль болох зогсолтгүй явуулах арга хэмжээ авах. Баруун, зүүн 4 зам, офицер, Саппоро, 25-р эмийн сан, 10-р хороолол, таван шарын уулзваруудад гүүр барьж хөндлөн гарч буй замуудыг дээгүүр явуулах. Шулуун болон зүүн эргэх машинууд гүүрээр чигээрээ гарах, баруун эргэх машинууд хуучин одоо байгаа замаар зорчиж төв замтай нийлэх. Дээрх уулзваруудад явган хүмүүсийг гаргах нүхэн гарц уулзварын яг доор байгуулах. 4 замын 4 талдаа иргэд орох доошоо шаттай дундаа том тасалгаатай хонгил байгуулах. Зүүн эргэх машинуудыг уулзвараар эргүүлэхгүй, уулзвар өнгөрч шулуун зам дээр буцаж эргээд дараа нь баруун эргэхээр зохицуулах. Саппорогийн уулзварт хорооллоос уруудаж ирсэн замаас гухвалжингийн б

  • Э
    Эрднэн

    Эхлээд 20 иос дээш настай машинуудыг хооишлоод төмөрийн хогонд аччих Дараа нь 15 аас дээш настайг нь түгжрэл ч эрс багасаэ агаарын бохирдол ч багасана

  • З
    Зочин

    Автобусаа сөрөг урсгалтай болгочих. Түгжрэлгүй болно. Бүгд автобусаар явна

  • Б
    Булга

    Зөвөө зөв

  • З
    Зочин

    Хотоо тэл . Гэр хороолол дундуур нэг чигийн урсгал болгож засмал зам тавь . Хотын дөрвөн буланд тойрог замууд тавьж байж түгжрэл алга болно.

  • И
    Иргэн

    Сонгуулийн өмнө солиорч бна түгжрэл гэж 8 жил ярилаа одоо хурдан зайлж үз

  • З
    Зочин

    Ene baidlaar yu j butehgui e

  • Б
    Болор

    Хннн дандаааа авна, торгоно, шийтгэнэ......гэсэн шийдвэр, яагаад улсаас зохицуулсан шийдвэр гарахгүй бгаа юм бээ, тэр олон гэрлэн дохионууд аа цөөлөөчээ, хэдхэн метрийн зайтай 2,3 гарцааа болиулаачээ....гүүр, нүхэн гарц бариачэээээ

  • Z
    Zochin

    Avtobusig ogloo 5 n tsagaas yavuldag bolmoor bna.ehnii avtobus 6.10 s hodoldog etsses irseer btal 6.30 hurtel huleedeg teged tugjreld ordog

  • З
    Зочин

    Хотод ажилладаг хөдөө орон нутгийн номертой машин өдөр болгон камерт бичигдэж мөнгө төлөх үү эсвэл албан газраас нь бичиг авч өгөх үү үүнийг яаж шийдэх вэ хотын номертой болгох уу

  • И
    иргэн

    Cолиороод л байцагаа

  • З
    Зочин

    Жолоо барих үедээ гар утсаар бүү оролдоорой

  • З
    Зочин

    Өвөл цахимаар ажилуулах хэрэгтэй юм байна даа.

  • Н
    Наран

    Эмнэлгийн гаднаас машин ачиж байхаар тэр татвар. торгуультай машинуудаа журмын хашаандаа хийгээч

  • L
    Lll

    Ovol utaagui bdag bol alhaya

  • Б
    Базар

    Зөв хүрдтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцуулсан дээр ЗХД д байгаагаар

  • B
    Batmynh

    Ger horoololin syrgyyliin hyyhdyydiig syrgyyl hyrtel awtobyss yawyylwal olon mashin yawahgyi bolon ugluu orio

  • Э
    Эрка

    Автобусны D1чиглэлийг 2 талаар нь явуулж өгөөч эсрэг тааруу явах үед заавал явган явах үгүй бол такси барьж явах хэцүү бна мод үржүүлэх шар хаданд хичээл сургууль ажилдаа явдаг ард иргэд хүүхдүүдийн хүсэлтийг харж үзээрэй Хотын дарга Нямбаатар аа

  • С
    С. Хүрэлбаатар СХД 23 р хороо

    Нэг дүгээр эгнээг бүх чиглэлд бүрэн чөлөөлж камераа хянаж 1р эгнээгээр нэг явхад 100 к торгуулиа өндөр болгож бж автобус чөлөөтэй зорчино автобус чөлөөтэй зорчсоноор нийтийн тээврээр үйлчлүүлэх сонголт нэгдэнэ. Энэ бол хамгийн сайн арга бх болно.2000 онд Бээжин бүр өндөр хашлага дотор автобус нь чөлөөтэй явж бсн шүү дэ.манайд малын хашаа заавал бх ёстой.

  • З
    Зочин

    Нэг дүгээр замаа чөлөөл жижиг машин бнга явж бна.Автобусыг чөлөөтэй явуулдаг болго

  • И
    Иргэн

    Манай СХД-5 шараас хойш амьдардаг иргэд 5 шарын бүтээн босголтоос болж бүтэн 1 сар шахам 2-3 км газар алхаж хотын төв рүү ажилдаа явцгааж л байна, бид юм хэлэлгүй л 1 сар болж байна, одоо дахиад л 12, 13 хоног бас л үргэлжлэх нь. Бид юм хэлэхгүй байхад өөр бүсэд амьдарч байгаа та бүхэн хүлээцтэй баймаар юм.

  • З
    Зочин

    Хотын дарга гуай номёрын хязгаарлалт их давтан хийх тусам машин чинь олшироод байгаа хараачээ!!! учир нь ганц машин нэг номертой байгаа амьдрал урагшаа тууштай явахгүй мэргэн ухаантай ард иргэд Батүүл та хоероос илүүг болоод харсан байна даа иймээс номерын тэгш сондгойгоо боль !!!!дэмжихгүй байна тэгх тусам машин олширно ухаанаа сайн тэлж ажлаа хийгээч!!!!!

  • З
    Зочин

    Hvve nowshoo heden saihan agaarin zam nvvres .jdv .oor vu vuni ch bilee hulgaich naraasaa awch Bari naad Zahn ter dolir Avursaihan hulgaichaas neeh mashin vildwerldeg vum shig hutsaad porjur solij baihaar zamaa orgsog ene olon nvh Ed naraa bogloo irgedee tongroh vum dandaa setgej baih vumaa

  • З
    Зочин

    Нямбаатар аа зарим асуудал дээр хэнээс асуухгүйгээж өөрөө шийдвэрээ гаргаж төр төмөр нүүрээ хируулах хэрэгтэй тийм учраас ТЭГШ СОНДГОЙГООР явуулахаас өөр одоогоор яммрч хувилбар байхгүй

  • З
    Зочин

    10 жил дугаарын хязгаарлалт хийж ард түмнийхээ эрхийг зөрчиж дарангуйллаа!!! Одоо болноо!!!

  • З
    Зочин

    Автобусны буудал хоорондын зайг ойртуулах, хэн 1-2 км алхах вээ дээ. 300-500 м зайтай болговол эргэлт сайжирч, суух хүн нэмэгдэж орлого өснө. Маш энгийн. Урт хугацаандаа ачаалалтай уулзваруудын огтлолцолыг гүүрэн хэлбэрт шилжүүл. ГҮЙЦЭЭ...

  • З
    Зочин

    Хотоо задлах зах их дээд сургуулиудыг хотоос гаргах томоохон уулзваруудыг гүүрэн болгох олон гэрлэн дохио цөөлөх явган хүний гарцуудыг гүүрэн болгох автобусны зогоолын орчинд зогсоол байгуулах зэрэг доривтой ажил хийх өнөө маргаашийг аргацаасан ажлаа орхи

  • З
    Зочин

    Шаана биз

  • З
    Зочин

    Zuv l bn demjih heregtei

    • А
      Ахмад

      ТИЙМ ШҮҮ ДЭЭ!ЯЛХАИТАЛ МАШИНААР ЯВСААР ЭЛЭГ ЦӨС,ТАРГАЛАЛТЫН ӨВЧИНД БАРИГДАЖ БАЙГААГАА ОЙЛГОМООРСОН!

  • И
    И

    Замыг эвдрэл гэмтэлгүй, бүрэн тод тэмдэг дохиололтой байлгах гэж нэмж оруулья. Нүхэн авдрэлтэй, хучилтын будган тэмдэглэгээ бүдэг байх нь эгнээ байр огцом өөрчлөх, зам голлож явах зэрэг зөрчил гарч түгжрэлийг нэмэгдүүлдэг.

  • З
    Зочин

    хөдөөний нийтийн дуучидаа гаргалдаа

    • З
      Зочин

      Зохиолын дуучидтай нь хамт

  • З
    Зочин

    сүүлийн 3 саналыг дэмжиж бна

  • З
    Зочин

    За даа фсда

  • З
    Зочин

    Чиний түгжрэл бууруулах ч үхсэн нохойн оцгор байхаа

  • Х
    хотын даргад

    ОРБИТ - НАЙРАМДАЛЫН замыг засахад анхаарлаа хандуулна уу?