Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Голын усанд суусан автомашиныг татан гаргажээ
00

Улиастайн голын усанд автомашин суусан гэх дуудлага мэдээлэл энэ сарын 02-ны өдрийн 15:30 цагт Нийслэлийн аврах ангид иржээ. Аврах ангийнхныг очиход иргэн Д /52 настай, эрэгтэй/ нь “Corolla” загварын автомашиныг жолоодож байгаад голын усанд суулгасан байсныг татан гаргасан байна. Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
С.Гүндэгмаа


.webp)
