Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох ажлыг нийслэлд буюу ЗХУТ-д шилжүүллээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:Zamiin tugjee/tugjrel yarmag.png

Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр НИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж, нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан юм.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Харин сэргээгдэх магадлалтай 55.400 тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй байгаа юм. Тодруулбал, дээр дурдсан 55.400 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй таваас дээш жил болсон гэсэн үг юм. Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд тэнцсэн тохиолдолд эдгээр авто машин хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр Улаанбаатар хотод өдөрт 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.

Тиймээс тэг зогсолтоос урьдчилан сэргийлж, Зам, тээврийн сайдын тушаалын дагуу ажил хүлээлцэж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг өнөөдрөөс түр зогсоогоод байна.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Импортын бодлогоор зохицуулчих л асуудал шүү дээ. Тэгээд хуулиа мөрдөөд хотод зөв жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлээ л хөдөлгөөнд оролцуулчих тэгээд л асуудал шийдэгдчихнэ шүү.

  • З
    Зочин

    Цаана өчнөөн ажил амьдралтай улсууд байна түр зогсоно гэж юугаан яриад байгаан вэ

  • М
    машин импортоо хориглооч

    Адаглаад буруу жолоодлоготой шинэ, хуучин машины импортийг шууд хориглох хэрэгтэй.

  • И
    ИРГЭН

    600 мянгад аваачихад л арай гэж багтана даа!!! Одоо импорт хүссэн хүсээгүй зогсонги байдалд орно!!! Гэхдээ буруу, мөн 7-с дээшээ насжилттай тээвэрийн хэрэгсэлийг бүр мөсөн хорих!!! 5-с дээш настай машинд 50/хувь татвар тавих!!! Мөн Хятад шинэ ч гэсэн татвар өндөр тавихгүй бол Хятадын чанаргүй Машины хогын цэг болно!!!

    • З
      Зочин

      Хуцна биз

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    buun avilga