Онон голд живсэн бага насны хүүхдийг 10 дахь өдрөө эрэн хайж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/09/MPAPHOTO202142562.jpg

Хэнтий аймгийн Биндэр сумын Онон багийн "Онон голын баруун салаа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км, Баян-Адарга сумаас 45 км/ бага насны хүүхэд "Онон" голын усанд тоглож байгаад живсэн байна.

Энэ тухай дуудлага мэдээллийг наймдугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт ОБГ хүлээн авсан бөгөөд дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 10 дахь өдрөө эрэн хайж байна.