Намрын нээлтийн барилдаанд зодоглох бөхчүүдийг 6, 7-ны өдрүүдэд бүртгэнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/09/bokh.jpg

Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан "Нутгийн буян" группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан есдүгээр сарын 08-ны 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг есдүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Тус барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай шагнал гардах бол гурван азтай үзэгч тодруулж тус бүр 1.000.000 төгрөг гардуулна.