Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Хүүхдийн урлан бүтээх төвийн 22 төрлийн сургалт үнэ төлбөргүй. Бүртгэл есдүгээр сарын 9-нөөс эхэлнэ“
00

Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл энэ сарын 9-нд эхэлнэ. Энэ жил нийт 17 төрлийн 22 дугуйланд нийт 2000 хүүхэд бүртгэх бөгөөд бүх сургалт үнэ төлбөргүй юм.
Бүртгэл энэ сарын 9-14-ны өдрүүдэд явагдана.
Хичээлийн цаг:
Даваа, Лхагва гариг өглөө ээлж 09-11 цаг,
Өдөр ээлж 14-16 цаг
Мягмар, Пүрэв гариг өглөө ээлж 09-11цаг
өдөр ээлж 14-16 цаг хүртэл байх юм байна. Бүртгүүлэхдээ өөрсдийн биеэр Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн байранд очих аж.



