Хууль бус мөрийтэй тоглоомын 2715 дансанд төвлөрсөн 4.6 тэрбумыг хураажээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
90
legacy:2025/04/moriiteetogloom.jpg

Эрүүгийн цагдаагийн алба болон Мөрдөн байцаах алба хамтран улсын хэмжээнд зохион байгуулах "Хянамгай байя" аяны хүрээнд хийгдэх ажил, тодорхой төрлийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Цагдаагийн байгууллагад 2020 оноос хойш нийтдээ цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг 1375 бүртгэгдсэн байна. Эрүүгийн цагдаагийн алба үүнэс 81, мөрдөн байцаах алба 5, орон нутгийн цагдаагийн газар хэлтэс 456, дүүргийн цагдаагийн хэлтсүүд 853 хэрэгт, хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Дээрх 1375 хэргээс шүүхэд шилжүүлэх саналтай 349, хэргийг хаах саналтай 491, харьяаллын дагуу шилжүүлэх 18, нэг хэргийг нөгөө хэрэгтэй нь нэгтгэсэн 144, 373 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас 2021,2022,2023 онд Улсын Ерөнхий прокурорын газар, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороо, Үүрэн холбооны оператор компаниудтай хамтран "Хяналт1-2" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Уг арга хэмжээний хүрээнд мөрийтэй тоглоомын нийт 3508 домайн хаягийг Монгол Улсаас хандах эрхийг нь хязгаарласан байна.

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашигласан нийт 2715 дансанд төвлөрсөн 4.6 тэрбумыг проукорын байгууллагын зөвшөөрлөөр хязгаарлаж, хууль бус мөрийтэй тоглоом сурталчилсан зохион байгуулсан 102 групп хуудсыг устгуулах хүсэлтийг Facebook компанид хүргүүлсэн.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Цахим тоглоомын газрыг ил болгож арга хэмжээ аваач залуус бүр донтож дууслаа

  • З
    Зочин

    Хохирсон иргэдийн судалгаа авч хохирлыг буцааж олгон.цахим тоглоомыг бүрмөсөн хаах хэрэгтэй

    • З
      Зочин

      Бүгдийг хааж өгөөч.Хойч ирээдүй болсон залуусаа авраач гуйя 🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼

  • З
    Зочин

    Аль эрт ингэх байсан юм.

  • З
    Зочин

    Хаагаад өгөөч гэхээр тоодоггүйн байна лээ цагдаа нар нь

  • З
    Зочин

    Зөв

  • З
    Зочин

    Хууль бус гэх юм. Хууль ёсны гэж байдаг байх нь ээ?

  • З
    Зочин

    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

  • З
    Зочин

    Ёстой зөв. Одоо тэр адгийн 1xbet гэж зүйлийг Монголд хориглох хэрэгтэй байна