ЗАМ ЗАСВАР: Эх нялхасын эмнэлэг /ЭХЭМҮТ/-ийн хойд замыг энэ сарын 6-9-ний хооронд хааж, засварлана

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:zam zasvar/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-1.jpg

Баянгол дүүргийн 9-15, 22, 34-р хороо, Хасбаатарын гудамжны авто замыг энэ сарын 6-ны 23:00 цагаас 9-ний 06:00 цагийн хооронд хааж засварлана. Тус ажлын хүрээнд:

Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.