Зургаан байршлын замыг хуулж, байгалийн чулуун болгоно

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:2025/03/явган хүний зам.jpg

УБЗАА-ны тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн:

-Энэ онд нийслэлийн хэмжээнд 27.800 ам метр талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар тус ажил 95 хувьтай үргэлжилж байна. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар төвийн 6 магистрал зам талбайд явган хүний чулуун зам хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Тодруулбал, Бага тойруу, Их тойруу, Энхтайваны болон Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамжны явган хүний замыг байгалийн чулуун болгоно.

Худалдан авах ажиллагаа зарлагдсан. Нэг багц дээр гэрээ байгуулагдсан. Бусад 4 багц нь худалдан авах ажиллагааны үнэлгээний шатанд яваа. Мэдээж дотоодын үйлдвэрлэгч компаниудаа дэмжих ажлын хүрээнд дотоодын чулуу үйлдвэрлэгчдийн холбоотой хамтарч ажиллаж байгаа. Холбооны зүгээс гадны үнэ ханшаас бага үнээр материал нийлүүлэх санал тавьсан.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    И

    Нямка дарга чинь дотоодын компаниуд чулуу нийлэхгүй гээгүй билүү , тэгэхээр Хятадаас л авч дээ. Одоо бас явган замын хавтангуудаа чулуугаар солих юм байна. УЛАЙРЧИХСАН ХЖЛГАЙЧУУД БАЙНА ДАА.