ЦУОШГ: Ойрын 2 хоногт нийт нутгаар дулаан байх тул өвс тэжээлээ базааж, ургацаа хураахад нэн тохиромжтой

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:urgats tarialan/241282967_177794547798926_8954607228640972632_n.jpg
legacy:urgats tarialan/241234898_213738180736673_4945392103996188036_n.jpg

ЦУОШГ-аас малчид, хадланчид, тариаланчдад зориулсан цаг агаарын мэдээг ирүүллээ. Тодруулбал,

Ойрын 2 хоногт нийт нутгаар бороо орохгүй, дулаарна. Иймд малчид тариаланчид та бүхэн өвс тэжээлээ базааж, ургацаа хураахад нэн тохиромжтой.

Харин энэ сарын 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 8-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн сав газраар, 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 8-нд Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар, 9-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд нутгийн төв хэсгээр сэрүүснэ.