Маргаашаас эхлэн дараах замуудыг хааж, засвар хийнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:zam zasvar/зам засвар.jpg

Баянзүрх дүүрэг, Сансарын аюулгүйн тойргоос Хил хамгаалах ерөнхий газрын хойд уулзвар хүртэлх авто замыг 9 дүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих юм.

Мөн Их тойруугийн авто зам буюу Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг 9 дүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.