Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Дөлгөөн нуур“-ын уулзвараас “Өлзий“ төв хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
20

Сүхбаатар дүүрэг, Их тойруугийн авто зам буюу "Дөлгөөн нуур" худалдааны төвийн уулзвараас "Өлзий" төв хүртэлх авто замыг энэ сарын 6-ны 22:00 цагаас 9-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих аж. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.



