Иргэдээс 45.3 тэрбумыг залилсан “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох шүүх хурал ирэх сарын 3-н хүртэл хойшлов

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
60
legacy:2024/09/бэлтэсээ.jpg

“Бэлтэс мөрөн” ХХК нь иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн 15-100 хувийн хүүтэй иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн. Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг.

"Бэлтэс мөрөн" ХХК-ийг үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Хөвсгөл аймгийн шүүхийн байранд 10:00 цагт эхэлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нараас шүүхийн тогтоолд заасан ажиллагаа хийгдэж дуусаагүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргалаа.

Шүүх бүрэлдэхүүн дээрх хүсэлтийг хүлээн авч шүүхийн тогтоолд заасан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэхийг хяналтын прокурор нарт даалгаж, шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 3-ны 10.00 цагт хянан хэлэлцэхээр хойшлууллаа.

Харин шүүгдэгч Р.Бузмаа, Г.Нямдэлгэр нарын өмгөөлөгч Э.Мягмардоржийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, шүүгдэгч Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Г.Нямдалай нарын өмгөөлөгч Г.Минжмаагаас гаргасан шүүгдэгч Г.Нямдалайд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэр бүхий 56 хохирогч, 2 улсын яллагч, яллагдагч, хохирогч нарын өмгөөлөгч 12 зэрэг нийт 70 гаруй оролцогч оролцлоо.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • I
    Irgen

    ysn duusdagui shuuh we tamine

  • З
    Зочин

    13000 хүнээс 2500 гаруй нь хохирч бусад нь хожсон гэсэн үгүү

  • З
    Зочин

    Энэ хуулинд нь хамаг учир байнаа 2 удаа хойшлуулдаг баймаар сан ингэж олон хойшлуулж байгаа нь авилгачин шүүгч нар нарт л хэрэгтэй мөн нөгөө компанид хөөн хэлэлцэх хугацаа гээд маш том боломж олгож байна мөхөх гэж байгаа төр гэж үүнээс л эхэлнэ дээ чааваас

  • М
    мойлнүдэн

    Хэвийн явж байсан Компанийн үйл ажиллагааг хүчээр зоогсоож эргэлтийн хөрөнгий нь хурааж авсан

  • З
    Зочин

    Луйварчдыг яаж ч чаддагүй үхмэл төр

  • Х
    Хохирогч

    Энэ нээрээ яасан шийдэгддэггүй хэрэг вэ. Уг нь шийдчих гээл бх шиг хурал зарлахын тэгээл хойшилчих юм.