Товчооны авто замыг энэ сарын 10-ны 08:00 цаг хүртэл хэсэгчлэн хаана

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:2025/05/zaa21.jpg

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн гарцын ажлын хүрээнд Товчооны авто замыг хэсэгчлэн хааж, нүхэн гарцын гол авто замыг Товчооны замтай холбоно.

Тиймээс тус замыг өчигдөр 23:00 цагаас эхэлж, энэ сарын 10-ны 08:00 цаг хүртэл хаах аж. Зам хаах хэсэгт газар шороо, борооны ус зайлуулах шугам, авто замын хучилт, авто замын хашлага, тэмдэг, тэмдэглэгээний ажил хийгдэх талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээлэв.

legacy:c1jhr8_458447109_122153623688257880_3716898640971243308_n_x974.jpg