Х.Нямбаатар: Ирэх жил нэг ч шинэ  бродюьр авахгүй гэсэн стандартын өөрчлөлтийг оруулж байна

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
80
legacy:nyambaatar hotin darga/437752022_735224398783175_7576153838460511775_n copy.jpg

Хотын дарга Х.Нямбаатар:

-Баянзүрх дүүргийн Эко тохижилт компанийн хашаанд хураагдсан бродюьр болон тэнд замын ажил гүйцэтгэж байгаа бүх компаниудын захирлуудыг дуудсан. Бродюьр сольж байгаа бол зам сольж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дангаараа бродюьр солиод орхисон нэг ч тохиолдол байхгүй. Харин бродюьрын стандартыг өнөөдрөөс эхэлж өөрчлөх асуудал яригдаж байна. Сонгууль дөхөхөөр сөрөг хүчин ажлаа хийж байгаа нь зөв. Энэ асуудлаар турхирч байна. Бид зөв шүүмжлэлийг хүлээж авна. Энэ жил Улаанбаатар хот ойрын 30 жилд хийгдээгүй замын шинэчлэлийг хийж байна. Замын шинэчлэл хийхээр бродюьр солино.

Харин бид ирэх жил нэг ч шинэ бродюьр авахгүй гэх стандартын өөрчлөлтийг оруулж байна. Өөрөөр хэлбэл, энэ жил хуулж авсан стандартын шаардлага хангахуйц бүх бродюьрыг ирэх жилийн замын бүтээн байгуулалтад ашиглана.

Зам солихоор шүүмжлэл дагуулдаг учраас хэд, хэдэн зүйл дээр дүгнэлт хийх ёстой. Замын компаниуд ажил хийхдээ мэргэжлийн бус хандаад байгаа нь иргэдийн ундууцлыг төрүүлж байна. Замыг солихдоо явган хүний замыг эвдэж, ногоон байгууламж дээр элдэв бродюьр хурааж байна. Эдгээр шүүмжлэлүүдийг хүлээж авч, засаж залруулна.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн УБ

    Энэ нэг эргүү дагзыг хурдан зайлуулах хэрэгтэй

  • З
    Зочин

    Хуц ялсан нам иимл байдаг

  • З
    Зочин

    Зөв. Энэ жил амжуулаад "цавчаад" ав

  • З
    Зочин

    Ирэх жил чи яг ингээд сууж байхыгаа яаж мэддэг байнаа. Тэгэхлээр Орон нутгийн сонгуулийн дүн тодорхой юм аа даа

  • О
    Одонхүү

    Энэ хүн сэтгэл мэдрэл зүгээр үү? Өөрөөсөө бусадыг хэн ч биш гэж үздэг бололтой. Нэг их хүн загнасан зандарсан занасан хүн.Ногоон малгайтнуудын ааш араншин энэ хүнээс нэвт үнэртэж байна. Төрийн өндөр албыг энэ хүнээс яаж аятайхан цус урсгахгүйгээр яаж салгаж авах уу? Залуу үе, залуучууд минь нэгийг бодоорой

  • Z
    Zochin

    Дараа жил гэхэд наадуул чинь мартчихноо. Одоо орон нутгийн сонгуулийн өмнө юу ч гэсэн яадгийн гэж бгаа биз.

  • З
    Зочин

    Энэ ч бродюрээ тэврээд эвгүйцлээ

  • И
    И

    1 бетон брожурын одоогийн үнэ 31000 төг орчим гээд бодоход чи хичнээд зужн сая төгрөгийг хог дээр хаяснаа, эвдсэнээ наад хөлдүү толгойдоо тунгаагаарай.