Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Орон сууцны хогийн пункерт гарсан галыг унтрааж, 26 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
00

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, орон сууцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.09.08/ 12:29 цагт хүлээн авчээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж, галыг унтраасан бөгөөд 26 иргэнийг утаажилтын бүсээс гаргасан байна.



