50 гаруй самарчдын отог, 90 автомашин, тоног төхөөрөмж, 320 гаруй иргэнийг Богдхан уулнаас буулгажээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:samar/samarshid 3.jpg

Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 8 дугаар сараас Ойн гүний эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Энэ хугацаанд хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар 10-аад автомашин бүхий 20 орчим иргэдээс зөвшөөрөлгүй хууль бусаар түүсэн 8 тонн гаруй самрыг хураан хэрэг бүртгэлийн дугаар авч цагдаа, прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

legacy:samar/samarchid 1.jpg

Мөн давтагдсан тоогоор 50 гаруй самарчдын отог, 90 машин техник хэрэгсэл, 320 гаруй иргэнийг уулнаас буулгаж хууль сахиулан ажиллаж байгаа аж.

Тус эргүүл, хяналт шалгалтыг цаашид Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтын яамны Салбарын хяналтын газар, Экологийн цагдаагийн алба, дүүргийн цагдаагийн газрууд болон иргэд олон нийтийн оролцоотой улам эрчимжүүлхээр төлөвлөжээ.

legacy:samar/samarchid.jpg