Ерөнхий сайдын зөвлөх Б.Гантулга Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгуулиад өнгөрөх үү

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 10 сек
40
legacy:obeg/JU5A4800 copy.jpg

Ерөнхий сайдын залуучуудын асуудал хариуцсан зөвлөх Б.Гантулга буюу sekstsagaanbogd найз бүсгүйдээ хүч хэрэглэж буй бичлэг есдүгээр сарын 5-нд цацагдсан. Тэдний зүгээс өчигдөр /2024.09.08/ лайв хийж болсон явдлын талаар ам нээсэн.

Тодруулбал, Б.Гантулга "Болсон үйл явдал энгийн. Тэмдэглэлт үйл явдал болоод, найзуудаараа алкохоль хэрэглээд хоёр хос хоорондоо маргалдаж байгаа л үйл явдал. Аргагүй эрхэнд Н.Уринг алгадсан" гэсэн бол Н.Урин "Би үнэхээр хүчирхийлэлд өртөөд аймшигтай зүйл болвол би өөрөө уйлаад лайв хийе" гэж ярьжээ.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас дээрх хэргийг хаагаагүй бөгөөд үргэлжлүүлэн шалгаж байна. Тэр өдөр хамт байсан хүмүүс болон Б.Гантулга, Н.Урин хоёроос ч мэдүүлэг авчээ.

Хэдийгээр Н.Урин гомдолгүй гэж мэдүүлэг өгсөн ч дээрх үйлдэл нь дүрс бичлэгээр баталгаажсан учраас Б.Гантулга Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээх бололтой.

Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл. Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, танхайрах

1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:

1.1.хэрүүл маргаан үүсгэж;

1.2.бусдыг өдөөн хатгаж;

1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;

1.4.олон нийтийг үл хүндэтгэж;

1.5.Үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

5.3 дугаар зүйл.Хүний биед халдах

1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгоно

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зсс

    Нууцаар бичлэг хийж тараасан хүнд хүлээлгэх хариуцлага байхгүй юу

  • Б
    Болиоч ээ

    Морин толгойт шүгэл данхын зөвлөхт занга урхи тавьж санаатай жүжиг тоглосон янхан эм тэгээд зүгээр өнгөрөх хэрэг үү

  • З
    Зочин

    Монгол улс ямар энэрэнгүй хуультай юм бэ.

  • З
    Зочин

    миний охиноос ялгаа юу байх вэ, одоо ингэж гхр хүрч байгаа хүн сүүлд алж мэднэ шүү, амьдралын бичигдээгүй хууль. эртхэн мангар пацанаас энэ боломжийг ашиглан зай барь. энэ хоины аав ээж ид юу ч бодогдохгүй байна уу, би бол өөрийг нь ийм байдалд оруулна