Нийслэлийн зургаан хороонд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:niislel/hh/бичил 1.jpg

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлуудыг хийж буй. Тодруулбал, БД-ийн 2, 5 дугаар хороо, БЗД-ийн 20, 34, 35 дугаар хороо, ЧД-ийн 6, 15, 16 дугаар хороо, СХД-ийн 11, 18, 22, 35 дугаар хороо, СБД-ийн 17 дугаар хороо, НД-ийн 5 дугаар хороонд бичил цэцэрлэгт хүрээлэн байгууллаа.

legacy:niislel/hh/бичил 2.jpg

Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахдаа хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, хөл бөмбөгийн талбай, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ногоон байгууламж, явган хүний зам, шат, гүйлтийн зам зэрэг тохижилтыг хийсэн юм. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлуудыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

legacy:niislel/hh/бичил 4.jpg