Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сайжруулсан шахмал түлшний 84,076 тонн нөөцтэй байна
00

Нийслэлийн хэмжээнд 42 агуулах болон үйлдвэрийн бүсэд нийт 84'076 тонн шахмал түлшний нөөцтэй байна. Мөн энэ талаар "Тавантолгой түлш" ХХК-аас,
"Түлш тээвэрлэх ажлыг 27 компанийн 200 машинаар өдөр тутамд тээвэрлэж байна. Шахмал түлш худалдан борлуулах цэгийн гэрээ байгуулах ажлыг 92 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Мөн түлш ачих конвейер нэмэгдүүлэх боломжийг судлах бөгөөд 2025 оны бизнес төлөвлөгөө боловсруулж буйтай холбогдуулан мидлинг тээврийн ажлыг шинэчлэн судалж, шинэ тооцоолол боловсруулна" гэх мэдээллийг өглөө.



