60 настай эрэгтэй согтуудаа биеэ үнэлэгчид банкны картын кодоо хэлж 1,9 сая төгрөгөө алджээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин 27 сек
170
legacy:shuuh.jpg

60-тай эр согтуудаа Саппарогийн бие үнэлэгчид банкны картын кодоо хэлээд 1,9 сая төгрөгөө алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Ч.Б, Б.Б нар бүлэглэн шунахайн сэдлээр 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*****" нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч хохирогч Б.А-г согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхад нь түүний "Хаан" банкны виза картыг авч, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хаан” банкны "АТМ-745"-ээс бэлнээр 1,900,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх хэрэгт холбогджээ.

Хохирогч Б.А-г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "Улаанбаатар хотод ирээд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Драгон" худалдааны орчимд буугаад замын хажуу талаас такси бариад Саппоро орчимд ирсэн. Тухайн үед биеэ үнэлэгч авахаар болоод үл таних 2-3 эмэгтэй хүнтэй уулзчихаад 1 эмэгтэй дагуулаад "АТМ"-ээс 1,000,000 төгрөгийг бэлнээр гарган авсан ба ойролцоох дэлгүүрээс 0.70 литрийн "Эдэн" нэртэй архи, хэдэн лааз пиво аваад зочид буудалд орсон. Удалгүй анх танилцсан халимган үстэй эмэгтэй дахин нэг хүн дуудаад дөрвүүлээ болсон.

Тухайн үед сүүлд орж ирсэн махлаг биетэй эмэгтэй нь "надад мөнгө өгөхгүй юм уу" гэхээр нь би дахин 250,000 төгрөг өгсөн. Тухайн үед би холоос ирсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас амархан согтоод унтчихсан байсан. Тэр хооронд миний данснаас 1,900,000 төгрөг гарган авчээ.

Надад нийт 1,900,000 төгрөгийн хохирол учирсан." гэжээ. Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 1,900,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. Тиймээс СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчид хохирлоо барагдуулж гэм буруугаа хүлээсэн тул тус бүрийг нь нэг жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.

Эх сурвалж: Шүүхийн шийдвэрийн сан

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    С.Баяр мэтийн шар сэмжилсэн өвгөчүүл хаа сагүй бий.

  • Б
    баянаа

    хохино ш вээ шар сэмжилсэн өвгөн ккк

  • З
    Зочин

    60 настайдаа янхан аваад явж байдаг. Ичихгүй бас гомдол гаргачихжээ.

  • Х
    Хүн чанар

    Хүний амьдрал янз бүр байж болно, хэрэгцээ бгаа учраас Монголд янханууд байсаар бгаа, цаашид байх л болно, албан ёсны болгочихвол элдэв гэмт хэрэг, хүчингийн хэрэг г.м нь буурах магадлалтай гэж мунхаг би бодох юм.

  • С
    сайн байна

    Заваан новш , иймэрхүү хог шаарнууд , зүгээр хүнд хандив өгөж сураач.

    • З
      Зочин

      Хуцаад бай лалар минь зовж олсон мөнгөө хүнд бэлэглэх үү. Янхнаа авнуу яануу чамд хамаагүй

  • З
    Зочин

    ㅎㅎㅎ로ㅛㅠㅇㄱㅇ러ㅗ효처후

  • З
    Зочин

    Хохь нь гэж байгаа юм .Бас ч хүн чанартай яшка таарч дээ.кк.

  • З
    зочин

    НҮДНИЙ БУЛАЙ, ХОХЬ ЧИНЭЭ. БОЛЬЖ МУУСАЫН ШАР СЭМЖИЛСЭГ ӨВГӨЧҮҮД. ИЧИХ Ч ҮГҮЙ ЦАГДАА ГЭЭД ЯВААД БАЙГАА ЮМУУ. ЁСТОЙ МУНДАГ ХҮҮХНҮҮД БАЙНА. БУЛАЙ ХАР ӨВГӨЧҮҮДИЙГ ИНГЭЖ БАЙВАЛ ТААРНА. ҮР ХҮҮХЭД, ЭХНЭРЭЭСЭЭ ИЧИХГҮЙ ЦАГДАА ГЭЭД ЯВААД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ. ЧААВААС ДАА

    • З
      Зочин

      Эхнэргүй болоод яшка авч байна янхан минь

  • З
    Зочин

    Eee nvdnii bulai

  • З
    Зочин

    шившгүүд

  • З
    Зочин

    60 настан нь сэтгэцийн өөрчлөлттэй юм биш үү

  • И
    Иргэн

    Хохино гэдэг биз дээ!!! 60-настай жаргаж суух насандаа ингэж булайгаа тарьж явах гэж!!! Нутаг усандаа яааж очино ккк

  • I
    Irgen

    Musain ynhanud mgl erchudde dandaa sogtuu bhd ni ajillaj bhiin tamine bitgii musain ynhan huuhen awch blda estoi hereggui hun hognuud shde tamine

  • A
    Altai

    Өөрөө л хүссэн юм биш үү өгөөд дараа нь эргээд ингэж авна гээд тооцсон тархи болтой. Баян болж жүжээд ккк гэртээ хэвтэхгүй дэ. Хүслээ барьж сурах хэрэгтэй ээ худлаа баярхаж өгчөөд ичмээр шүү

    • T
      Tarhi

      Ene chini harin tolgoidoo altai sda yudaa😂😂