У.Сүрэнжав 24 насандаа Монгол Улсын хамгийн анхны залуу Хөдөлмөрийн баатар боллоо

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
40
legacy:2024/09/сүрэнжав.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олимп, паралимпт алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид болон тэдний багш, дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлж, төрийн дээд шагнал гардуулж байна. Энэ үеэр Паралимпын анхны эмэгтэй аварга У.Сүрэнжав "Хөдөлмөрийн баатар" цол хүртлээ.

Паралимпын анхны эмэгтэй аварга, Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав нь,

2000 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотод төрсөн, 24 настай. Анх удаа паралимпод оролцсон бөгөөд Монголын паралимпын анхны эмэгтэй аварга болсон юм.

11-р ангийн сурагч байхдаа Завхан аймгийн Улиастай хотын харьяат Цагдаагийн дэслэгч, Дэлхийн аварга С.Будхүүгийн удирдлагад анх таеквондогийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд анхны медалиа Завхан аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж байжээ.

Тэрбээр, ДАШТ-ээс хүрэл медаль, Азийн аваргаас алт, хүрэл медаль, Европын аваргаас алтан медаль, Ханжоу 2022 наадмаас мөнгөн медаль, Дэлхийн чансаа олгох цуврал тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль, Олон улсын Гранпри тэмцээнээс 1 алт, 2 медаль хүртсэн юм.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2024/09/13

    Боксчин Мөнх-Эрдэнэд өгөөчээ.Дэлхийд нэртэй залуу шдээ.Монголын нэрийг мөн ч олон удаа гаргасан даа.

  • З
    Зочин2024/09/13

    Жинхэнэ Халх бүсгүйн тэвчээр, чадлыг харуулсанд баяр хүргэе! Чи бол Мандухай хатан ээжийн үр хойчис яах аргагүй мөн байна. Харин гавьяат цолоо хэзээ авах вэ?

  • З
    Зочин2024/09/12

    За арай шүү яг юу хийж бүтээсэн бэ гэдэг шалгуур хөдөлмөрийн баатар гэдэг цолонд байх ёстой шүү дээ бас арай шүү

  • Б
    Баяр хүргэе.2024/09/12

    Баяр хүргэе