Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
МУГТ, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээг “Сүхбаатарын одон“-оор шагналаа
10

"Парис-2024" зуны олимп, паралимпын наадамд өндөр амжилт үзүүлсэн тамирчид, дасгалжуулагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Төрийн дээд шагнал, одон гардууллаа.
Пауэрлифтингийн 107 кг-ын жинд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээг "Сүхбаатарын одон"-оор шагнав. Тэрбээр паралимпын наадмаас алт, мөнгө, хүрэл буюу иж бүрэн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон юм.



