Нийслэлийн зам засварын ажлыг зогсоох эсэх санал асуулгад оролцсон иргэдийн 90 хувь нь дэмжээгүй байна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:zam zasvar/j/zamaa zas.jpg

Нийслэлийн хэмжээнд энэ онд 87 байршилд 162.3 км авто зам шинэчлэхээр төлөвлөсөн байдаг. Хотын дарга Х.Нямбаатар “Авто зам шинэчлэлийн ажлыг зогсоож, хуулийн байгууллагад шалгуулах эсэх талаар санал асуулга явуулна” хэмээн мэдэгдсэний дагуу өчигдрөөс эхлэн нийслэлийн иргэдийн дунд цахимаар санал, асуулга явуулж эхэлсэн юм.

Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтаар нэг өдрийн байдлаар нийт санал өгсөн 1430 иргэн байгаагийн 141 нь буюу 10 хувь нь зогсоох нь зүйтэй гэж үзсэн бол 1288 иргэн зам засварын ажлыг зогсоохыг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ.

legacy:9.19/санал асуулга.PNG