Маргаашаас эхлэн энэ сарын 16-ныг хүртэл дөрвөн байршилд авто зам хааж шинэчилнэ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2025/05/3/55.jpg

Маргааш буюу есдүгээр сарын 13-ны 23:00 цагаас эхлэн есдүгээр сарын 16-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд нийслэлийн дөрвөн байршилд авто зам хааж шинэчлэхээр боллоо.

Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэл, ​Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэл, ​Зурагтын эцсээс ЧД-ийн 7 дугаар хороо хүртэл, ​"Шангри-Ла" төвийн уулзвараас Парисын гудамж хүртэлх авто замуудыг тус тус шинэчилнэ.

Ингэхдээ инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг хийх аж.