“Бродюрын эвдрэл гадны нөлөөтэй механик эвдрэл байсан“

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 3 мин 52 сек
230
legacy:одбаяр зам.png

Шинээр суулгаж буй авто замын чулуун бродюр нь эвдэрч байгаа гэх асуудлаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

Шинээр сольсон бродюрын чанар үнэхээр муу байна уу. Яагаад эвдэрсэн юм бэ?

-Бетон бродюр давс бодист хурдан муудаж бутарч, эвдэрдэг учраас энэ жил бид илүү чанартай чулуун бродюраар сольсон. Гэвч шинээр хийсэн авто замын бродюр эвдэрлээ гэх мэдээллийн араас уг асуудлыг шалгаж үзэхэд, гадны нөлөөгөөр эвдрэлд орсон байсан. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж бродюр эвдэрсэн учраас бид цагдаагийн байгууллагаар шалгуулж, буруутай этгээдээр учирсан хохирлыг төлүүлнэ.

Авто замын бродюрыг шинэчлэхдээ дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан аваагүй гэсэн мэдээлэл байсан. Энэ тухайд?

-2023 онд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар чулуу үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл болоод бродюр үйлдвэрлэгч компанийн төлөөлөлтэй уулзаж бродюр нийлүүлэх тоо хэмжээ, зах зээлийн үнэ ханшийн асуудлаар уулзалт зохион байгуулсан байдаг. Бродюр үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдээс “Минжит Булган” ХХК 35 жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай. Дээрх компанид бродюр худалдан авах хүсэлтээ хүргүүлэхэд их хэмжээний бродюр худалдах боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн.

Бидний зүгээс дээрх компанийн хүчин чадлыг нэмэгдүүлж дотоодоосоо бродюр авах зорилгоор хөнгөлөлттэй зээлд хамруулсан. Харамсалтай нь шинэ тоног төхөөрөмжөө угсарч дууссан ч бидний эрэлтийг хангахуйц их хэмжээний бродюр нийлүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг өнгөрсөн зургаадугаар сард өгсөн. Тиймээс бид БНХАУ-аас чулуун бродюрыг худалдан авч солиод байгаа.

legacy:zam zasvrin ajil/борж.png

Авто замын ус зайлуулах хоолойг авто замаас өндөр хийсэн гэдэг асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Зам засварын ажлын дараалал гэж бий. Авто замыг засварлахдаа асфальт хийж 8 см зузаан хучилт хийдэг. Түүний өмнө бродюр, ус зайлуулах хоолойны тагийг өндөрлөх шаардлага гардаг. Хучилт хийхээс өмнө ус зайлуулах хоолойны тагийг өндөрлөөгүй үед засварын дараа таг доошилж хонхойлт үүсдэг. Тиймээс бид хучилтын зузаантай зэрэгцүүлж тагийг өндөрлөдөг. Гэвч энэ ажлыг иргэд олон нийт ойлгохгүй, таг нь замаасаа өндөр байна гэж шүүмжилсэн. Бид замаа засах гэж байгаа учраас л тухайн авто замын таг, бродюрыг өндөрлөөд байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй байна.

Бас энд нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. Орон нутгийн сонгууль дөхсөнтэй холбогдуулан авто замын бүтээн байгуулалтын ажил болоод бродюрын асуудлаар олон нийтийн сүлжээнд янз бүрийн худал мэдээлэл гарч байна. Та бүхэн баталгаат эх сурвалжаас мэдээллээ авч байхыг хүсье. Авто замын засвар шинэчлэлтэй холбоотой асуудалд бид иргэдэд үргэлж нээлттэй мэдээллийг хүргэж байгаа. Дээрх худал мэдээллүүд ажил гүйцэтгэж буй компаниудын үйл ажиллагаанд саад учруулж байна. Тиймээс та бүхэн мэдээлэлд цензуртэй хандахыг уриалж байна.

“Тотал Инж” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Анхбаяр

Авто замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй компаниуд бродюр солих нэрээр мөнгө угааж байна гэх мэдээлэл тархсан. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Манай байгууллага СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 км авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээр тендерт шалгарсан. Тендерт оролцоход захиалагч талаас нэг ширхэг бродюрын үнийг тогтоож зарласан байдаг учраас бид үнийн саналтай танилцаж тендерт оролцсон. Бидний зүгээс бусад авто замын компанийн нэгэн адил БНХАУ-д үйлдвэрлэдэг чулуун бродюрыг худалдан авч авто замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна. Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын хэлж байгаачлан дотоодын бродюр үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллага бродюр нийлүүлэх боломжгүй гэсэн учраас бид БНХАУ-аас бродюр худалдан авч засварын ажлыг хийж байгаа юм.

Энэ жил анх удаа чулуун бродюрыг ашиглаж байна. Чанарын баталгаа яаж гарах вэ?

-Авто замын шинэчлэлд нэг жилийн баталгаат хугацаа, шинэ зам барихад гурван жилийн чанарын баталгаат хугацаа өгдөг. Бид энэ хугацаанд барьцаа хөрөнгөө байршуулаад эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд барьцаа хөрөнгөөр засаад явдаг.

Яагаад бетон биш чулуун бродюрыг сонгох болов?

-Бетон бродюрыг 3-4 жил ашиглаад дахин сольдог. Цас их орсон үед давс, бодист идэгдээд амархан мууддаг. Гэтэл чулуун бродюрын тухайд бодист идэмхий, уусаж эвдрэхгүй учраас олон жилийн насжилттай. Тэгэхээр бетон бродюрыг олон дахин солих нь эдийн засагт үр өгөөжгүй. Нэг үгээр насжилт өндөртэй учраас л чулуун бродюрыг ашиглаад байгаа юм.

Авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхэд яагаад заавал бродюрыг зэрэг сольдог юм бэ. Үүнээс болж мөнгө угаалт явагдлаа гэх иргэдийн хардлага төрж байна?

-Барилга, хот байгуулалт болон Зам тээврийн сайд хамтарч баталсан стандартаар авто замын бродюрыг зорчих хэсгээс 15 см-ээс дээш өндөртэй байна гэж заасан. Энэ стандартын дагуу хуучин бродюр дээр авто замыг асфальтаар хучихад бродюрын өндөр 7-8 см болдог. Тиймээс авто замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхдээ стандартад нийцүүлж бродюрыг сольдог. Нөгөөтээгүүр 4 жил тутам бродюрыг солих, 20-30 жилд нэг удаа бродюр солих хоёрын аль нь ашигтай вэ. Бид эдийн засгийн үр өгөөжөө тооцож л бродюраа удаан эдэлгээтэй чанар сайтайгаар сольж байна шүү дээ.

Хуваалцах:230

СЭТГЭГДЭЛ (23)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Адилбиш

    Бродюр гэж юу яриад байна. Ийм үг, нэр томьёо, бүтээгдэхүүн байдаггүй, ядахдаа сэтгүүлчид Монголоор бичиж байл даа. Орос аялга оруулсан бүхэн сайн сайхан байдаг цаг өнгөрсөн шүү!!! Замын хашлагын талаар тайлбар өгсөн манай залуучууд зөв зүйл ярьж байна. Харин чанарыг нь 1-3 жилийн дараа л тодорхойлж, хариуцлага ярьцгаая! Тааж үзмэрчилж ярьдагаа больцгоо!, Нийслэлийн замынхаан, хашлагын үнэ өртөгийн мэдээллээ нийт олонд ил болгоорой!

  • З
    Зочин

    Энхболд яах гэж үүрээр алх барьж бродюр цохиж Нямбаатарыг айлгасан юм.Одоо очиж ширгэлж өг.Хөөрхий минь их айсан бх.

  • З
    Зочин

    Чанаргүй юм авчирчнаа болж байгаа байлгүй дээ. Тэрнээс эвдээд зогсож байдаг хүн гэж байх уу. Их хэмжээний мөнгө идсэнээ нуух гэж арга ядсан тайлбар өгөх юм даа. МАН идэхдээ гаршсан даа

  • Э
    Эрдэнэ

    🤑🤑🤑🤑🤑🤑😛😛😛😛😛😓

  • З
    Зочин

    Худлаа шүү. Би Хайлаастын замын ажлыг өглөө байнга шахуу хянадаг. Ажлын маршрут тэгэж таардаг. Ажилчид нь эвдрэлтэй боржур тавиад дараа нь тэрийгээ бетоноор шавж байхыг харсан. Нэлээд хэдэн удаа. Би энэ талаар ч бичсэн. Бетон хийцийн үйлдвэрлэлийг сүүлийн 15 жилд Ховдынхон атгаж байна. Элбэгээгийн нөлөөгөөр. Тэд л стандартдаа хүрэхгүй эдлэхүүн хийж төсөвт шахаж сурсан учир энэ салбар мафи болтлоо өргөжсөн болж таарлаа. Хэнтийнхэн тэднээс ч овтой хөдлөх гэхдээ арай дориудаж 8 дахин үнэтэй цавчаа болгох гэж улайрч буй нь энэ.

    • З
      Зочин

      Тэгж л таараа

  • З
    Зочин

    Худлаа шүү. Би Хайлаастын замын ажлыг өглөө байнга шахуу хянадаг. Ажлын маршрут тэгэж таардаг. Ажилчид нь эвдрэлтэй боржур тавиад дараа нь тэрийгээ бетоноор шавж байхыг харсан. Нэлээд хэдэн удаа. Би энэ талаар ч бичсэн.

  • И
    И

    М400 маркийн бетоноор брожурыг хийх стандартай. Ийм брожурыг 4 жилд сольж харагдаач.Тийм бол М300 маркийн бетоноор хийдэг байшин, барилгын хана, тулгуур хэдэн жилийн насжилттай байх вэ ? Бид юунд амьдраад байна вэ ? Амьдралтай юм ярилдаа. Замын бүх хуучин боожур эвдрээгүй л байсан. Эвдрээгүй бродюрыг өргөж суурилуулаад ашигладаг л байсан. Одоо л Хятадаас "хиймэл" чулуун бродюр өндөр үнээс шахах гэж бүгдий нь эвдэж, хаяж бгааг иргэд шүүмжлэнд байгаам бишүү? Мэргэжлийн хүмүүс ийм ярьж байгаад гайхаж байна. Зам засахыг иргэд дэмжинэ. Харин ингэж хөрөнгийг сүйтгэж, мөнгө угааж байгааг шүүмшлээд байгаа юм. Мөн их хөрөнгө зарж засах шаардлагагүй замуудыг шинээр хучаад байгааг шүүмжилж бна. БОНДЫН МӨНГӨ БОСГОНГУУТ ХУРДХАН БҮГДИЙГ БУЛЖ, ХУВЬДАА ЦАВЧИЖ ҮРЭН ТАРАН ХИЙЛЭЭ. ЭНЭ АЖЛУУД 2024 ЬӨЛӨВЛӨГӨӨНД БАЙГААГҮЙ !!!!!!!!!!

  • З
    Зочин

    Бордюр сольж байхдаа өөрсдөө унагаад хадгалж байхыг МИНИЙ ЭНЭ циймэр харсан даа

  • З
    Зочин

    Хошуу нь цорвойгоод Нямбаатар Энхболд алхаар цохиод байсан эвдсэн гээд ярьсан .Муухай ч юмдаа.Үнэн хэрэгтэй шүү.Ардын Намчид аа.

    • Э
      Эрдэнэ

      👍👍👍👍👍👍

  • З
    Зочин

    Хоосон шүүмжлэгчид хол очиж хуццагаа, эсвэл оросруугаа зайлцгаа. Монголын хөгжилд бүү садаа бол

  • З
    Зочин

    Тэр тавиад бгаа бродюрууд чинь ихэнх нь ирмэгээрээ эмтэрсэн л бгаа харагдана лээ. Ийм хулх юм авчирч тавьж байж хүн амьтан хардаад байж болж бна уу.

  • З
    Зочин

    Зангарагтай удирдагч төр хэрэгтэй нь юм бүхэн дээр илэрч байна

    • Э
      Эрдэнэ

      👍👍👍👍👍

  • З
    Зочин

    Хамтарч хулгайлаад өөрсдөө эвдэж дахин мөнгө саах арга

  • З
    Зочин

    Нам дагасн өлөн хулгаачууд усны хаялга хоолоо шугамгүй замаа бордюр солиод яахвэдээ

  • З
    Зочин

    Эргүүтэйрээ гадны нөлөөтэй ч гэх шиг. Одоо бүр хорлон сүйтгэгч гэж нэрлээд олон хүнийг шорондоо шаахна ээ

  • З
    Зочин

    өвөл болох эгж байхад тэгээд хэзээ хучилтаа хийхийн 3-4 сараас эхлээд цасны ус хаашаа орохын

  • З
    Зочин

    АН-ын Троллууд бусдыг гүтгэжтаашаал

    • З
      Зочин

      авдаг, эмэгтэйчүүд нь дур ханадаг бололтой

  • З
    Зочин

    ОРБИТ - НАЙРАМДАЛЫН их эвдэрсэн замаа засахгүй юм уу? Муусайн ардууд явдаг зам хэмээн ялгадагаа болиоч. ОРБИТОД амьдардаг иргэд ОРОН нутгийн сонгуулд саналаа өгөхдөө МАН ын төлөөлөлд саналаа бүү өгөөрэй. ТЭД бидний төлөө ажлахгүй юм байна.

  • Х
    хотын даргад

    ОРБИТ - НАЙРАМДАЛЫН замаа засуулна уу? Муусайн ардуудын зам гэж ялгавартай хандахаа БОЛИОЧ. БИД ч татвараа төлдөг шүү.