О.Алтангэрэл: Зөвшөөрлөө авч чадаагүй иргэд талбай дээр эсэргүүцлээ илэрхийлээд Зөрчлийн хуулиар торгуулдаг тул энэ тухай хуулийг намрын чуулганаар өргөн барина

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин 34 сек
170
legacy:huulich altangerel/8f56d1fc-43b8-4bcc-b187-04ea0490a20c.jpg

УИХ-ын намрын чуулган ирэх аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэх гэж буй. Намрын чуулганаар Хүний эрхийг хангах чиглэлээрх багц хуулийн төсөл хэлэлцэгдэх бол түүний нэг хэсэг нь иргэдийн чөлөөтэй жагсах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангасан Журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ЗГ-аас өргөн барихаар төлөвлөж буй аж. Энэ талаар УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сүүлийн 10 жилтийн дотор Сүхбаатарын талбай дээр 2000 гаруй жагсаал цуглаан болсон байна. Одоо мөрдөгдөж байгаа журамд заасны дагуу ямар нэг жагсаал, цуглаан хийхдээ Сүхбаатар дүүргээс зөвшөөрлийн бичиг авдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд 4000 гаруй хүсэлтэд татгалзсан хариу өгсөн байна.

Зөвшөөрлөө авч чадаагүй иргэд эсэргүүцлээ илэрхийлж талбай дээрээ ирж үзэл бодлоо илэрхийлэхэд Зөрчлийн хуулиар торгох, цагдаагийн байгууллагаас Журмын тухай хууль зөрчсөн этгээдүүдэд сануулах арга хэмжээ авах, албадан тараах зэрэг шаардлагыг тавих үүрэг хүлээдэг. Үүргийнхээ дагуу ирж шаардлагаа тавихад иргэд болон, жагсагчдын хооронд асуудал үүсдэг. Жагсаал, цуглаан хийх тухай журмын хууль маань хэтэрхий хуучраад жагсаал, цуглаан хоёрыг ялгасан тодорхойлолтгүй, тэр бүү хэл нэг хүний жагсаал, аяндаа үүссэн жагсаал гэж юуг хэлэх зэргийг зохицуулаагүйгээс жил бүр ХЭҮК-ын тайлан илтгэлүүдэд иргэдийн жагсаж, цуглах эрх зөрчигдөж байгааг сануулж ирсэн.

Энэ байдлуудыг судалж үзээд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг энэ намрын чуулганаар өргөн барих гэж байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх Хүний эрхийн багц хуулийн нэг хэсэг болж хэлэлцэгдэх юм. Хууль батлагдсанаар иргэд жагсаж, цуглаад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй болно. Ер нь бол Монгол Улсын иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Хуулиар хориглосон арга хэлбэрүүд, иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах, ҮАБ-д нөлөөлөхөөс бусдаар Монгол Улсын иргэн хүн Сүхбаатарын талбай дээр өөрийн хүссэн газраа чөлөөтэй жагсаал, цуглаанаа хийх эрхтэй. Энэ эрхийг нь хангах хуулийн төсөлд ХЗДХЯ ажиллаж байна. Засгийн газрын зүгээс хуулийг УИХ-д өргөн барьж баталгаажуулахын төлөө ажиллах болно" гэв.

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Монгол

    Тэрний чинь хүчинд Украины eвропын гар хөл үүд бослого гаргаж чадахгүй улс орон амгалан байгаа юм шүү.!!

  • З
    Зочин

    Маш зөв иргэд худлаа ярьдаггүй тэндээс хулгай хийдэггүй тэд төрд бурууг зөвлөж өгөхөөр цугладаг

  • З
    Зочин

    Алтангэрэлээ чи эхлээд наад 2000 жагсаалын зорилго, ард байгаа эзнийг нь судлаад үзээч. Тэгээд чи ойлгоно. Эсвэл чи тэдний гар хөл юм байна.

  • З
    Зочин

    энэ Алтангэрэл эргүү хүү байна даа

  • З
    Зочин

    энэ нам гэж талцдагаа хэзээ болих юм бээ. Манай жижиг улсад нам огт хэрэггүй.. эв нэгдэл улс орноо гэсэн сэтгэл хэрэгтэй.

  • З
    Зочин

    Их юм гийгүүлждээ наад идэж уугаад байгаа хүмүүсийнхээ ялыг эргүүлж харж торгууль шийтгэлээ, ялын жилүүдээ одоогийнхоос 2 дахин болго шоронд нь явуул тэгж байж бид үр хүүхдүүддээ санаа зовохооргүй амьдармаар байна.

  • З
    Зочин

    Жагсаал цуглааныг нэг их өөгшүүлээд байх нь хир зөв юм бол нийгэмд эмх замбараагүй байдал ихэдсэн үү гэхээс багадаагүй үзэл бодлоо илэрхийлэх боломж зөндөө байгаа

  • Х
    Хүрэлсүх Оюунэрдэнэ 2 жагсаал,цуглаанаар л гарсан

    Маш зөв

  • З
    Зочин

    Зөвхөн хүний гэж ярьдаг хүн юм, үүрэг хариуцлага гэж нэг чухал зүйл байдаг үүнээс өөр юу хийж санаачилж чадах юм бол? Дүр эсгэсэн ардчилал өнөөдөр байгаа , эх орноо гэсэн Монгол хүн яаж бий болгох,эв нэгдэл гэдэг талаас төр ямар асуудал дэвшүүлэх юм бол энэ 126 гишүүд дотор энэ талаар боддог хүн байгаа юу

  • З
    Зочин

    Хууль зүйн сайд байж дэг журам гэж юу вэ гэж мэддэггүй юм.Зөвхөн Төв талбайд жагсаал хийлгэх гээд байдаг тэнэг.

  • И
    Иргэн

    Гол ажил авилгалтай тэмц .Хийрхэл хэрэггүй шүү

  • З
    Зочин

    Хууль зүйн сайдад тохирохгүй тэнэг юм

  • Z
    Zochin

    Эрх эдлэхийн зэрэгцээ үүрэг хариуцлагагүй заавал тусгах шаардлагатай хууль хий алиа салбадай шиг үймээн самууны шав тавих манай улсад хэрэггүй бүдүүлэг голдуу юмнууд жагсдаг шүү

  • И
    Иргэн

    Эргүү төлөг..далд ор..

  • С
    Солиор

    Энэ нэг хачин юм үймээн самуун явуулах санаатай, тэгсэн дориул хилийн чанадад байгаа хулгайч, алуурчингаа авчир.

  • I
    Irgen

    Ard tumend naad er em gishud oligtoi huuli batulahgui shde tamine uursuddu l ashigtai huuli batalah ni dotorhoi shde tamine

  • З
    Зочин

    ANUSDI80955I76