Багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг баталлаа

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:naranbayar/БАГШ БЭЛГЭХ.jpg

Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны хэм хэмжээний актад бүртгэж, эцэслэн батлагдлаа. Энэхүү журам батлагдсанаар гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулан багшлах эрх олгох замаар чадварлаг боловсон хүчин, хүний нөөц боловсролын салбарт ажиллах боломжийг бүрдүүлж, багшийн хомсдолыг шийдэх боломжтой.

Математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй иргэн;

Дээрх чиглэлүүдээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 2.7-оос доошгүй голч оноотой суралцаж байгаа 3, 4-р түвшний оюутнууд та бүхнийг багшлах эрх олгох сургалтад хамрагдахыг урьж байна.

Цэцэрлэг болон ЕБС-д ажиллах хүсэлтэй иргэнд зориулсан багшлах эрх олгох сургалтыг багш бэлтгэдэг их, дээд сургуульд түшиглэн, мэргэжлийн байгууллагатай хамтарч зохион байгуулна. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид багшлах хүсэлтэй иргэний хувьд чадамжид суурилсан сургалтад хамрагдаж, амжилттай төгссөнөөр багшлах эрхийн гэрчилгээ авна.

Багшлах эрх олгох сургалтын багш нь журамд заасны дагуу боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, багш мэргэжилтэй байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Багш мэргэжлээр их дээд сургууль төгссөн хүн шууд багшаар ажиллах эрхтэй баймаар. Гэтэл цавцаа орж, бас л нэг шат дамжлага, хүнд суртал үүсч, Багшлах эрхийн гэрчилгээ авна ч гэх шиг. Аль намууд ялгаагүй авилгалчид юм байна.

  • З
    Зочин

    Уг нь багш бэлтгэдэг сургууль монголд хангалттай суралцаж байгаа нь ч хангалттай баймаар юм системийн гажуудалд орсны яам газрын цаашлаад захирал удирдлагын буруу үйл ажиллагаанаас болж зохиомол хомсдолд орж байгаа байх оо сургууль төгсөөд ажилд ороход яадаг болсон билээ бодох л асуудал