Ирэх онд Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцыг барихаар төлөвлөжээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:tavan shar nuhen garts/5 shar2.jpg

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болж, үүний нэг Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн билээ.

Харин Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцыг 2025 онд барих тухай Хотын дарга хэллээ.

Эдгээр нүхэн гарцууд ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүй болж, түгжрэл тодорхой хувиар буурах тоон судалгаа гараад буй аж.